Тавдугаар сарын эхээр НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн болон ХБНГУ-ын Элчин сайд Кулитц бидэнтэй хамт ГИДЦГ-ын “Б” хэсэгт зочиллоо. Айлчлалын үеэр бид зэрлэг амьтдын хамгаалал болон Монгол Улсад зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай COP17 хурлын талаар санал солилцлоо.
Энэхүү аялал үнэхээр урам зориг өгсөн бөгөөд дахин уулзана гэдэгт найдаж байна.