Говь цөлийн байгалийн нөөц газрын 50 жилийн ой

Говийн их дархан цаазат газрын 50 жилийн ойн хүрээнд 2025 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа. Энэ үеэр судлаачид говийн бүс нутгийн амьтан, ургамал, баян бүрдийн судалгаа, усны сээр нуруугүйтэн, байгаль орчныг нөхөн сэргээх болон бусад олон төрлийн сонирхолтой судалгааг хэлэлцүүллээ.

Илтгэлүүдийн дунд ГИДЦГ-ын Б хэсгийн ХЗ-ны дарга асан О.Ганбаатар, ОУТГ-ын биологич Анхзаяа нарын Зүүнгар говь дахь тахийн судалгаа байв.

Чуулганыг нээж БОУАӨЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Д.Батцогт, мөн ГИДЦГ-ын “А” хэсгийн ХЗ-ны дарга Ч. Баярбат, ГИДЦГ-ын “Б” хэсгийн ХЗ-ны дарга Н.Алтансүх нар үг мэндчилгээ дэвшүүллээ..
Энэхүү хурлыг зохион байгуулсан профессор Самъяа болон оролцсон ХЗ-ны хамт олон, ШУА-ийн эрдэмтэд, ТББ-ын төлөөлөл, их дээд сургуулиудын багш, судлаач нарт талархал илэрхийлье.