“Зэрлэг адууны нөхөд” сангийн энэ жилийн уулзалт

5-р сард “Зэрлэг адууны нөхөд “сангийн гишүүд Швейцарийн” Олтений байгалийн музей”-д жил бүрийн уулзалтаа хийхээр цугларлаа. “Чиг-чаг, амьдралын урвуу тоолол” үзэсгэлэнгээр хөтөчтэй явж танилцсаны дараа “Зэрлэг адууны нөхөд” сангийн ерөнхийлөгч Кристиан Стауфер уулзалтыг нээж үг хэлэв.
Тус байгууллага нь Олон Улсын Тахь Группыг дэмжих гол зорилготой бөгөөд байнгын дэмжлэг үзүүлдэг нийт гишүүддээ гүн талархал илэрхийлэв.
Андреас, Саша Зигфрид нар төлөөлөн ирсэн “Жан-Пьер ба Соня Зигфрид сан“-д Кристиан Стауфер онцгойлон талархал илэрхийллээ. Мөн Тахийн тоо толгой, Говийн их дархан цаазат газрын Б хэсэг дэх хар сүүлт зээрийн судалгаа, Ховдын Алтайд баригдах хамгаалалтын захиргааны төв, нийгэм эдийн засгийн төслүүд зэрэг бусад сэдвүүдээр мэдээлэл хийлээ.
Тэрээр Монголын говь нутгийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлэхээр нэр дэвшүүлснийг онцлоод, энэ нутгийг тусгайлан хамгаалах ажил амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Санхүүч Ребекка Блюмер жилийн санхүүгийн тайлангаа тайлбарлаж, гишүүнчлэлийн болон хандивын хувь хэмжээ өмнөх оныхоос өндөр байгааг онцоллоо.
Дэлгэрэнгүй мэдээллийг хурлын тэмдэглэлээс (Герман хэлээр) уншина уу.