Зэрлэг адуу, хулан болон бөхөнг Казахстаны Алтан тал хэмээх тал нутагт дахин нутагшуулна. ОУТГ Монголд тахь хамгаалахын зэрэгцээ энэхүү зорилгод хамтарч, “Алтан талыг хамгаалах санаачлага”-д (Altyn Dala Conservation Initiative ADCI) нэгдэж байна. Өргөн хүрээтэй, урт хугацааны уг төсөл нь Казахстаны 700,000 км² талбайг хамарсан бэлчээр нутагт унаган амьтны аймаг бүхий бүрэн цогц экосистемийг сэргээх зорилготой. ADCI бол Франкфуртын Амьтан судлалын нийгэмлэг (ZGF) хамтран үүсгэн байгуулж, Казахстаны Биологийн олон янз байдлыг хамгаалах нийгэмлэг (ACBK) удирддаг хамтарсан төсөл юм. Сүүлийн хоёр жилд хавар илүүтэй дулаарч цас хурдан хайлснаас тахь, хулан нутагшуулах бааз усанд автсан байна. Иймд ОУТГ нь OptisomAs сангийн дэмжлэгтэйгээр өндөрлөг газарт шинэ төв барихад тусалж байна. ОУТГ-ын гишүүн Прага хотын амьтны хүрээлэнгийн хамт олон Европын амьтны хүрээлэнгээс тахь тээвэрлэх үүрэг хүлээжээ.