Монгол улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газарт ОУТГ зочиллоо

ОУТГ алсын хараагаараа Төв Ази дахь зэрлэг адууны популяци, тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах төслүүдийг дэмждэг. Энэхүү дэмжлэгээ Тахь адууг төрөлх нутагт нь сэргээн нутагшуулах, тусгай хамгаалалттай газар нутгийн экологийн сүлжээг бий болгоход чиглэсэн төслүүдийн олон улсын зохицуулалтаар дамжуулан хэрэгжүүлдэг билээ. Одоогоор ОУТГ нь НҮБ-ын Нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенцийн (CMS https://dev -d9.cms.int/) бүтэц дэх Төв Азийн хөхтөн амьтдын санаачилга CAMI (https://www.cms.int/cami/en)-ийг боловсруулан хэрэгжүүлэх, Монголын Говийг ЮНЕСКО-ийн (https://whc.unesco.org/) Дэлхийн байгалийн өвийн жагсаалтанд бүртгүүлэх, мөн тахь хамгаалж буй байгаль хамгааллын мэргэжилтнүүдийн олон улсын холбоог байгуулах ажлуудад оролцоод байна. Улаанбаатар дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газарт айлчлах үеэр ОУТГ-ын Ерөнхийлөгч Рейнхард Шнидриг, ОУТГ Нийгэмлэгийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын захирал Жамьяндоржийн Батсүх нар НҮБ-ын ажилтан Чадраабалын Ариунаад эдгээр төслүүдийг танилцуулав.