Энэ жилийн ОУТГ-ын семинар “Шинэ стратеги” уриан дор болж өнгөрлөө. Хурлыг Швейцарийн Винтертур хотын Брудерхаус байгалийн цогцолбор дахь “Амьтны ертөнц” ордонд зохион байгуулав. Монголын Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам (БОАЖЯ)-ны хоёр оролцогч, Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн захирал, ОУТГ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын гүйцэтгэх захирал нарын бүрэлдэхүүнтэй Монголын төлөөлөгчид хүрэлцэн ирлээ. ОУТГ-ын удирдах зөвлөлийн гишүүд мөн Франкфуртын Амьтан судлалын нийгэмлэг, түнш амьтны хүрээлэнгүүд (Нюренберг, Берлин), Ханнс-Зайделийн сангийн оролцогчдыг угтан авлаа. Гурав хоногийн хугацаанд, тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент, байгаль орчин, нийгмийн тулгамдсан асуудал, эрүүл мэндийн нэгдмэл хандлага, тахийн цаашдын менежментийн талаархи Говийн Б-гийн шинэ стратегийг хэлэлцэв. Винтертурт шинэ санаа төрж, хэрэгжиж буй үйл ажиллагааг үнэлж, улам гүнзгийрүүлж, Тахь бидний нүүрэнд инээмсэглэл тодрууллаа. Одоогийн байдлаар энэхүү өвөрмөц зүйлээс 260 орчим нь говь тал нутгаар бэлчиж байгаа билээ.