Монголын Говьд хар сүүлт зээрийн хамгийн том популяци нутагладаг байх магадлалтай. Гэхдээ өнөөг хүртэл тэдний шилжилт хөдөлгөөн – нүүдлийн, хэрмэл, тухайн газарт байнга нутагладаг, эсвэл эдгээрийн холимог алин болох нь сайн судлагдаагүй байна. Иймд судлаачдын баг 2024 оны 8 сард ГИДЦГ-ын Б хэсэгт хар сүүлт зээр барьж, хиймэл дагуулын GPS хүзүүвч зүүжээ. Энэхүү судалгааны эхний үр дүнтэй танилцана уу.
Төслийг дэмжиж, санхүүжүүлсэн байгууллагууд: Венийн мал эмнэлгийн их сургуулийн Зэрлэг амьтдын экологийн судалгааны институт; Норвегийн Инланд хэрэглээний шинжлэх ухааны их сургуулийн Ой, зэрлэг амьтдын менежментийн салбар; Олон улсын Тахь груп; Нюрнбергийн амьтны хүрээлэн; ГИДЦГ-ын Б хэсэг.