ITG Wildlife Expo

ОУТГ-тай хамт Зэрлэг амьтдыг хамгаалах сүлжээ (WCN)-ний ЭКСПО үзэсгэлэнд нэгдээрэй!

2021 оны 4-р сарын 24-ны өдрийн Улаанбаатарын 23:00 цагаас WCN Expo үзэсгэлэн виртуал хэлбэрээр эхлэх гэж байна. Та бүгдэд энэхүү виртуал уулзалтад оролцож, тухайн салбарын мэргэжилтнүүдээс шууд мэдээлэл авах боломж бүрдэж байна. ОУТГ энэхүү үзэсгэлэнд оролцож байгаа билээ. Дараах холбоосоор https://www.wcnexpo.org/ бүртгүүлснээр Та оролцож болох бөгөөд хэрэв тахийн талаар, мөн бидний Говийн их Дархан цаазат газрын “Б хэсэгт дэмжиж буй ажлын талаар сонирхсон асуултууд байвал ОУТГ нийгэмлэгийн гишүүдээс шууд асуух боломж бүрдэж байна. (Бүртгэл үнэгүй)