Хүүхдүүдийг байгаль хамгаалах ажилд татан оролцуулах бүтээлч арга замуудаас

ОУТГ болон ГИДЦГ-ын “Б” хэсгийн Хамгаалалтын захирганаас энэ оны эхээр зарласан “ЗАЛУУ СУДЛААЧ ХӨТӨЛБӨР”-ийн хүрээнд богино хэмжээний жүжгийн уралдааны шилдгүүд энэ долоо хоногт дархан цаазат газарт зочиллоо.VI-IX ангийн сурагчид “Ууган тахь гэртээ ирсэн нь” номоос сэдэвлэн найруулсан жүжгээ Тахийн талд үзүүлж, дархан цаазат газрын судлаач, байгаль хамгаалагчдаас Зүүнгарын говийн экосистемийн талаар илүү ихийг мэдэж авлаа.