ОУТГ-ын оролцоо

ОУТГ болон Монгол Улсын Засгийн газар

ОУТГ нь 1999 онд Говийн их дархан цаазат газрын Б хэсэгт тахь сэргээн нутагшуулахад гадаадын түншүүдийн оролцоо, ашиг сонирхлыг уялдуулан зохицуулах, тэдний Монгол улсын Засгийн газартай холбогч нэгж болгох, төслийг алхам алхмаар монголын талд шилжүүлэх зорилгоор байгуулагдсан.

Тэр үеэс эхлэн ОУТГ нь Монгол улсын Засгийн газартай байгуулсан онцгой гэрээний үндсэн дээр энэхүү зорилгоо хэрэгжүүлж ирсэн юм. Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин аялал жуулчлалын яам энэхүү төслийг хэрэгжүүлэхэд илүү их эрх үүрэг болон хариуцлага хүлээдэг.

ОУТГ нь жил ирэх тусам өөрийн стратегийг улам боловсронгуй болгож байна. Тахь сэргээн нутагшуулах үйл ажиллагааны чиглэлийг шат дарайлан өргөжүүлж, амьдрах орчныг нь хамгаалах томоохон хэмжээний сүлжээг бий болгосон юм.

ОУТГ нь төслийнхөө ноу-хауг танилцуулах мэргэжлийн байгууллага гэж үздэг бөгөөд «Зэрлэг адууны андууд» зэрэг байгууллагаар дамжуулан төслийн санхүүжилтэд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа юм. ОУТГ-ын удирдах зөвлөл нь сайн дурын үндсэн дээр үнэ төлбөргүй ажилладаг байх бөгөөд бүх хандив тусламж нь Монгол дахь үйл ажиллагаанд зарцуулагддаг юм.

ОУТГ нь Монгол Улсад хэрэгжиж буй төслүүдийг зохицуулах, засгийн газар болон бусад түнш байгууллагуудтай холбоо тогтоох, олон нийттэй харилцах, хөрөнгө босгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг оффис ажиллуулж байна. ОУТГ-ын Монгол улс дахь Төлөөлөгчийн газарт гүйцэтгэх захирлаар Жамъяндоржийн Батсүх, туслах судлаач Насантогтохын Анхзаяа, Оффис менежер Дугаржавын Мөнхжаргал нар ажиллаж байна.

Үйл ажиллагаа

ГИДЦГ-ЫН “Б” хэсгийн бүх үйл ажиллагаа нь Монгол Улсын БОАЖЯ, Хамгаалалтын захиргаа болон ОУТГ хамтран боловсруулсан менежментийн төлөвлөгөөний дагуу явагдана.

Жил бүрийн 1-р сард Швейцарт болдог гурван талын уулзалтын үеэр тухайн жилийн үндсэн үйл ажиллагааг тодорхойлж, санхүүжилтийн асуудлыг хэлэлцдэг юм. ОУТГ болон Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн хамгаалалтын захиргаа нь төсөвтөй холбоотой үйл ажиллаганы хөтөлбөр боловсруулж, санхүүжилтийн талаар санал гаргадаг. Санхүүжилтийн нилээд хэсгийг БОАЖЯ болон ОУТГ-ээс гаргадаг. . Бусад талууд нь тухайн төслөөс хамаарч оролцдог. Хөтөлбөрийн аль хэсгийг ОУТГ-ын зүгээс санхүүжүүлэх талаар ОУТГ-ын Удирдах зөвлөл шийддэг.

Та хандивын сонголтуудыг эндээс харж болно.