GNZ  scaled

Ямаа, хувцас загвар болон Тахийн төслийн талаар

Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэгт нүүдлийн малчид болон зэрлэг адуу (тахь) зэрэгцэн оршдог билээ. Нүүдэлчид байгаль дэлхийтэйгээ нягт холбоотой амьдралын уламжлалт хэв маягаа хадгалахын хажуугаар эдийн засгийн хувьд ч ашиг олох боломжийг бий болгохоор ОУТГ болон тусгай хамгаалалттай газар нутгийг хариуцаж буй хүмүүс хичээж байна. Ноолууран эдлэлийн EDELZiEGE компани болон ОУТГ нар хамтран малчдаас түүхий эдийг шууд худалдан авч нүүдэлчдийн ашиг орлогыг нэмэгдүүлэх төсөл хэрэжүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм.

ОУТГ өнгөрсөн долоо хоногт Берлин хотод Загварын долоо хоногийн тайзан дээр Тахь төслийг танилцууллаа.

ХБНГУ дахь Монгол улсын Элчин сайдын яам, Берлин хотын амьтны хүрээлэн, Heinz Sielmann-ний сан, Heinrich Boell-ийн сан, ODKHA Travel, Noble Nomads GmbH-ын төлөөлөл болон бусад зочидтой бид тогтвортой нэмүү өртгийн сүлжээ болон байгаль хамгаалал, нүүдэлчдийн аж ахуй ба хөнгөн үйлдвэрлэлийг хэрхэн холбох тухай сонирхолтой яриа өрнүүллээ.

Загвар зохион бүтээгч Anja Gockel бидэнд Берлин дэх Adlon Kempinski зочид буудал дахь тайзыг найрсгаар өгсөн ба түүний хувийн загварын үзүүлбэрээр тухайн өдрийн арга хэмжээ үргэлжлэв.