Европ дахь ОУТГ-ын захирал

Лена Михлер 2024 оны 6-р сараас эхлэн Европ дахь ОУТГ-ын захирлаар ажиллаж байна.
Тэрээр ОУТГ-ийн менежментийн үүрэгт ажлуудыг хариуцахын зэрэгцээ нийгэм, эдийн засгийн төслөө үргэлжлүүлсээр байна. Лена Михлер ОУТГ-ын төв оффис болон Монгол дахь ОУТГ-ын Төлөөлөгчийн Газар хоорондын ажлыг зохицуулдаг.

Хар сүүлт зээрийн судалгаа

ГИДЦГ Б хэсгийн 3 өөр газарт, 6 эр бусад нь эм нийт 12 хар сүүлт гөрөөс барьж нарны эрчим хүчээр ажилладаг GPS зүүлээ. Ингэснээр тусгай хамгаалалттай газрын тэгш тал нутаг дахь энэхүү гоёмсог гөрөөсний талаархи шаардлагатай мэдээлэл, өгөгдлийг ГИДЦГ Б хэсэгт цуглуулж өгөх юм.

Төслийг дараах байгууллагууд дэмжиж байна:

2024 оны анхны Тахийн унага

4-р сарын 19-нд Говийн их дархан цаазат газрын Б-д 2024 оны анхны Тахийн унага төрсөн мэдээг дуулгахдаа баяртай байна! Амжилттай сэргээн нутагшуулж, тахь дахин зэрлэгшиж буй тул нялх унагыг зөвхөн холоос буюу дурангаар л харж байгаа.

Энэ жил Говийн Б-гийн бэлчээр маш сайн, шим тэжээлтэй болохоор Тахь маань сайн байгаа. Байгаль хамгаалагчдын ажигласнаар 60-70-аад хээлтэй гүү бий: энэ жил дахиад олон унагатай болно!

Зургийг: Аагий (Altansukh Nanjid)

Тахийн Мэдээний

Тахийн шинэ мэдээ энд байна

ОУТГ-д тулгарч буй сорилт, асуудал нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлэх өргөдөл гаргахаас эхлээд зэрлэг болон тэжээвэр амьтдын эрүүл мэндэд хяналт тавих, байгаль хамгаалагчдыг сургах, төрөл бүрийн судалгааны төслүүд хүртэл өргөн хүрээг хамардаг. Говийн Б-д өрнөж буй үйл явдлыг Тахийн Мэдээний сүүлийн дугаараас уншина уу.

ОУТГ-ын 2024 оны семинар

Энэ жилийн ОУТГ-ын семинар “Шинэ стратеги” уриан дор болж өнгөрлөө. Хурлыг Швейцарийн Винтертур хотын Брудерхаус байгалийн цогцолбор дахь “Амьтны ертөнц” ордонд зохион байгуулав. Монголын Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам (БОАЖЯ)-ны хоёр оролцогч, Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн захирал, ОУТГ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын гүйцэтгэх захирал нарын бүрэлдэхүүнтэй Монголын төлөөлөгчид хүрэлцэн ирлээ. ОУТГ-ын удирдах зөвлөлийн гишүүд мөн Франкфуртын Амьтан судлалын нийгэмлэг, түнш амьтны хүрээлэнгүүд (Нюренберг, Берлин), Ханнс-Зайделийн сангийн оролцогчдыг угтан авлаа. Гурав хоногийн хугацаанд, тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент, байгаль орчин, нийгмийн тулгамдсан асуудал, эрүүл мэндийн нэгдмэл хандлага, тахийн цаашдын менежментийн талаархи Говийн Б-гийн шинэ стратегийг хэлэлцэв. Винтертурт шинэ санаа төрж, хэрэгжиж буй үйл ажиллагааг үнэлж, улам гүнзгийрүүлж, Тахь бидний нүүрэнд инээмсэглэл тодрууллаа. Одоогийн байдлаар энэхүү өвөрмөц зүйлээс 260 орчим нь говь тал нутгаар бэлчиж байгаа билээ.

Монголд зудтай өвөл боллоо- Тахь ямар байгаа бол?

Монголд өнгөрсөн өвөл болсон зудын тухай ( эрс хатуу өвөл ) олон улс даяар мэдээллээ. Их Говийн Б энэ өвөл зуданд нэрвэгдсэн ч Тахийн сүрэг сайн байгаа. Өвөл цас их орж, Говьд хэдэн сараар 60 см хүртэл зузаан цасан бүрхүүлтэй байлаа. Гэхдээ өвс хангалттай нөөцөлж, сайн тэжээж байгаа тул одоогоор гурван тахь л үхсэн.

Takhi,Przewalskipferd,winter,Gobi B,Mongolei,Fütterung,Heu

Пржевальскийн адуунд өгөх өвс

2024 оны эхний өдрүүдэд цас үргэлжлэн оров. Цасны зузаан тал газарт 10 см орчим, харин уулархаг нутгаар 40 см-т хүрчээ. Тахь эцэж доройтохоос сэргийлэн байгаль хамгаалагчид хяналт тавьж, Говийн их дархан цаазат газар Б -д өвс авчирч Тахинд өгөхөөр шаргуу ажиллаж байна.

Өвлийн гоо үзэсгэлэн

Өвлийн улирал ГИДЦГ Б-ийн амьтдад бэрх байдаг хэдий ч байгаль хамгаалагч, гэрэл зурагчдын хувьд ховор амьтдыг цасан дунд олж харахад хялбар болдог. Д.Буянтогтох ГИДЦГ Б-д саяхан авсан сайхан зургуудыг таалан сонирхоно уу.
Гэрэл зургийг: Доржбатын Буянтогтох