ОУТГ-ын 2024 оны семинар

Энэ жилийн ОУТГ-ын семинар “Шинэ стратеги” уриан дор болж өнгөрлөө. Хурлыг Швейцарийн Винтертур хотын Брудерхаус байгалийн цогцолбор дахь “Амьтны ертөнц” ордонд зохион байгуулав. Монголын Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам (БОАЖЯ)-ны хоёр оролцогч, Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн захирал, ОУТГ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын гүйцэтгэх захирал нарын бүрэлдэхүүнтэй Монголын төлөөлөгчид хүрэлцэн ирлээ. ОУТГ-ын удирдах зөвлөлийн гишүүд мөн Франкфуртын Амьтан судлалын нийгэмлэг, түнш амьтны хүрээлэнгүүд (Нюренберг, Берлин), Ханнс-Зайделийн сангийн оролцогчдыг угтан авлаа. Гурав хоногийн хугацаанд, тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент, байгаль орчин, нийгмийн тулгамдсан асуудал, эрүүл мэндийн нэгдмэл хандлага, тахийн цаашдын менежментийн талаархи Говийн Б-гийн шинэ стратегийг хэлэлцэв. Винтертурт шинэ санаа төрж, хэрэгжиж буй үйл ажиллагааг үнэлж, улам гүнзгийрүүлж, Тахь бидний нүүрэнд инээмсэглэл тодрууллаа. Одоогийн байдлаар энэхүү өвөрмөц зүйлээс 260 орчим нь говь тал нутгаар бэлчиж байгаа билээ.

Монголд зудтай өвөл боллоо- Тахь ямар байгаа бол?

Монголд өнгөрсөн өвөл болсон зудын тухай ( эрс хатуу өвөл ) олон улс даяар мэдээллээ. Их Говийн Б энэ өвөл зуданд нэрвэгдсэн ч Тахийн сүрэг сайн байгаа. Өвөл цас их орж, Говьд хэдэн сараар 60 см хүртэл зузаан цасан бүрхүүлтэй байлаа. Гэхдээ өвс хангалттай нөөцөлж, сайн тэжээж байгаа тул одоогоор гурван тахь л үхсэн.

Takhi,Przewalskipferd,winter,Gobi B,Mongolei,Fütterung,Heu

Пржевальскийн адуунд өгөх өвс

2024 оны эхний өдрүүдэд цас үргэлжлэн оров. Цасны зузаан тал газарт 10 см орчим, харин уулархаг нутгаар 40 см-т хүрчээ. Тахь эцэж доройтохоос сэргийлэн байгаль хамгаалагчид хяналт тавьж, Говийн их дархан цаазат газар Б -д өвс авчирч Тахинд өгөхөөр шаргуу ажиллаж байна.

Өвлийн гоо үзэсгэлэн

Өвлийн улирал ГИДЦГ Б-ийн амьтдад бэрх байдаг хэдий ч байгаль хамгаалагч, гэрэл зурагчдын хувьд ховор амьтдыг цасан дунд олж харахад хялбар болдог. Д.Буянтогтох ГИДЦГ Б-д саяхан авсан сайхан зургуудыг таалан сонирхоно уу.
Гэрэл зургийг: Доржбатын Буянтогтох

цасаа,Говийн Б,Тахи,өвөл,цастай,Хүйтэн

Говийн Б цасаар хучигдлаа

Хөх (саарал) тэнгэр, нэвсийтэл орсон их цас бүхий гайхалтай зургууд нь энэ нутгийн хүмүүс болоод зэрлэг амьтдын хувьд томхон сорилтын сануулга болдог. Энэ хүйтэнд Тахь, өвс олж идэхийн тулд цасанд хучигдсан нутгийг зам мөрөө алдалгүй туулах хэрэгтэй болно.

Бас байгаль хамгаалагчид Говиор явж, зэрлэг амьтад, ялангуяа тахь ямар байдалтай байгааг ажиглаж мэдэхээр чадлаараа хичээнэ. Тахийн сүргийг харж хянаж, шаардлагатай үед өвс тэжээл тавьж өгөхийн тулд сайн машин болон өвс тэжээлийн нөөцтэй байх нь маш чухал. Энэхүү чухал ажлыг Та дэмжихийг хүсвэл.

Ноолуур бидний ирээдүй

Говийн Их Дархан Цаазат Газрын Б хэсгийн экосистем нь зөвхөн үнэт болон ховордож буй амьтан, ургамлын амьдрах орчиноор хязгаарлагдахгүй. Нүүдэлчид олон зууны турш дархан цаазат газрын хойд урд замыг байнга ашигласаар ирсэн. Говийн Их Дархан Цаазат Газрын Б хэсгийн экосистем нь шим мандлын нөөц газрын экологийг хамгаалах сонирхлыг нутгийн хүн амын уламжлалтай уялдуулах зорилт тавьж буй.

I2022 оны аравдугаар сард, загварын компани, утас үйлдвэрлэгчдэд самнасан ноос шууд борлуулах зорилгоор орон нутгийн “Хөвчийн цагаан сорт” хоршоог байгуулжээ. Үүний дүнд малчид шууд орлого олохын зэрэгцээ малын чанарт анхаарснаар малын тоо толгойг бууруулж, зэрлэг амьтдын амьдралд үзүүлэх дарамтыг бууруулах учиртай.

Жилийн дараа 2023 оны 10 дугаар сард болсон “Хөвчийн цагаан сорт”хоршооны уулзалтад 45 малчин цуглаж, төслийн зөвлөх орон нутгийн хоршооны ноолуурын лабораторийн шинжилгээний дүн болон ноолуурын талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Хангалттай хөрөнгө бий болгохын тулд гишүүн бүр нэг кг ноолуурыг нийтийн санд өгөхөөр тохирсон. Өнгөрсөн жил „Edelziege“ компанид 100 кг, “Талын адуу” ХХК-д 356 кг ноолуур борлуулсан байна.

“Edelziege” компанийхан Говийн Их Дархан Цаазат Газрын Б хэсэгт нутгийн ноолуураар үйлдвэрлэсэн малгай, бээлий авч очжээ. Малчдад тэдгээр бүтээгдэхүүн маш их сэтгэгдэл төрүүлсэн ба хоёр малгай, нэг хос бээлий зэргийг гишүүдэд сугалаагаар бэлэглэжээ.

Байгаль дэлхийгээ хайрлагч Стефан Зигфридийн гэгээн дурсгалд

Стефан Зигфрид 2023 оны 10-р сарын 9-нд биднийг орхин одлоо. Олон улсын Тахь групп түүний гэр бүлийнхэнтэй санаа сэтгэлээр хамт байж эелдэг, үнэнч анд нөхөрөө алдсанд эмгэнэн гашуудаж байна.

Стефан, ОУТГ-ийг хамтран үүсгэн байгуулагчийн хүүгийн хувьд Монголд Тахь сэргээн нутагшуулахад ихээхэн санаа тавьж ирсэн ба ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан Жан-Пьер, Соня Зигфридийн сантай хамтран дэмжлэг үзүүлж байв. Зургаан жилийн өмнө тэрээр өөрийн эцэг эх Жан-Пьер, Соня Зигфрид нарын төсөл хэрэгжүүлж буй Монгол улсад зочлон ирсэн билээ. Тэр “аавынхаа тахь”-ийг хараад баяртай байсны зэрэгцээ ургамал болон бусад зэрлэг амьтад, ялангуяа хайртай шувуудаа ч адилхан сонирхож байв.

Байгалийг төдийгүй тэр нутгийн хүмүүсийг хайрлах энэхүү хайр нь түүнийг Монгол оронтой ойртон нөхөрлөхөд хялбар болгосон. Байгаль хамгаалагчид, нүүдэлчдийн түүх түүнд урам зориг өгснөөр барахгүй олон олон аялалынхаа тухай, амьтантай тааралдсан тухайгаа нүд нь сэргэн ярихад тэдэнд ч урам зориг төрсөн билээ.

Стефан, таны өөдрөг, урам зоригтой, хөгжилтэй хэрнээ хэрсүү зан чанар бидний сэтгэлд үргэлж оршиж, Монгол дахь ажил үйлсэд маань дэм болсоор байх болно. Баярлалаа Стефан, амгалан нойрсоорой!

Монгол Улсад аялахад таатай

Аялал жуулчлалын мэдээллийн тэргүүлэгч „Lonely Planet“ өргөн уудам газар нутаг, адал явдал, соёлыг сонирхон эрэлхийлэгч хэн бүхний аялахад хамгийн тааламжтай орны нэгээр Монгол Улсыг нэрлэжээ.

Мөн энэ үеэр Монгол Улсын Улаанбаатар хотноо Олон Улсын Аялал Жуулчлалын үзэсгэлэн (ITM) 2023 зохион байгуулагдлаа. ОУТГ-ын Монгол дахь Төлөөлөгчийн Газар энэхүү үзэсгэлэнд оролцож, Монгол орны баруун өмнөд хэсэгт орших гайхалтай байгалийн тогтоц, өвөрмөц амьтан, ургамал бүхий аялах газар болох Говийн Б-г танилцууллаа. Lonely Planets-ийн тодорхойлсноор энэ бол олж мэдэх зүйл ихтэй газар юм.