Говийн “Б” хийх аялал
Говийн Их Дархан Цаазат Газрын “Б” хэсэг-рүү аялах нь
Тахийн төрөлх нутгийн онцлогийг танин мэдэж, байгалийн дахин давтагдашгүй үзэсгэлэнт гоо сайхныг өөрийн биеэр мэдрээрэй.
Энэ аялал нь таны мэдлэг, сэтгэлийн хүрээг өргөжүүлж, хатуу ширүүн нутагт дасан зохицон, буй өвөрмөц ургамал, амьтдын гайхамшигт ертөнцийг таньд харуулах болно. Тахийн өлгий болсон энэ уудам нутаг танд чөлөөт орон зай, намуун амгалан, цаглашгүй түүхийн онцгой мэдрэмжүүдийг төрүүлэх нь дамжиггүй.
Говийн Их Дархан Цаазат Газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид өөрсдийн нутгийн хосгүй баялаг, үзэсгэлэнт байгалийг зочдод нээн харуулахдаа үргэлжид бахархалтай байдаг. Тэд алсын бараанд тодорч буй өчүүхэн жижигхэн цэгийг хараад ч Тахь, Зээр, Хулан гэх ховор амьтдыг төвөггүй ялгаж чаддаг нь үнэхээр гайхамшигтай, тэдний байгальтайгаа хамтран амьдарч ирсэн олон жилийн мэдлэг туршлага нь зочдод мартагдашгүй мөч, онцгой дурсамжуудыг бий болгож өгдөг билээ.
Ээлтэй аялал жуулчлал
Говийн Их Дархан Цаазат Газрын “Б” хэсэгт тогтвортой буюу байгальд ээлтэй аялал жуулчлалын зарчмыг мөрдөн ажилладаг. Нутгийнхаа байгаль орчин, ургамал амьтныг нарийг сайн мэддэг байгаль хамгаалагчдын хамтаар та энэ уудам нутгийг судлах, үзэж сонирхох боломжтой бөгөөд эмзэг экосистемтэй ДЦГ-ын байгаль орчныг хамгаалах, экологийн тэнцвэрийг хадгалахад чухал үүрэг бүхий дүрэм, журмууд тогтмол таны аялалд үйлчлэн ажиллана. Түүнчлэн бид зочдын амрах цэг, байрлах гэрүүдийн тоо болон багтаамжийг хязгаарласнаар жуулчдын тоог хэт ихэсхэхээс сэргийлж, байгалийн эмзэг тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлийг багасган ажилладаг.
Аялал жуулчлал нь Говийн Их Дархан Цаазат Газрын “Б” хэсгийн орчим амьдарч буй орон нутгийн иргэдэд ажил хөдөлмөр эрхлэх, тогтвортой орлого олох чухал боломжийг бүрдүүлдэг. Энэхүү нутгаар та судалгааны зорилгоор ч, аялал жуулчлалын зорилгоор ч, бүлгээр эсвэл ганцаараа чөлөөтэй аялах боломжтой.
Тахийн тал жуулчны баазийн тухай мэдээлэл
“Тахийн тал” жуулчны бааз нь Говийн уудам, хязгаарлагдмал байгалийн орчинд байрладаг бөгөөд байгальд ээлтэй, эко амралтын төв юм.
• Бааз нь нийт 6 гэр-тэй бөгөөд нэг удаадаа 20н жуулчин хүлээн авах хүчин чадалтай.
• Байршлын онцлог нь хязгаарлагдмал, хол газар учраас бүх үйл ажиллагаа байгальд ээлтэй, дунд болон жижиг хэмжээний нөөц ашиглалт-д үндэслэгдсэн.
• Эрчим хүчний шийдлүүд: гэрэлтүүлэг болон халуун усны эрчим хүчийг нарны эрчим хүч-нээс хангаж, цахилгааныг хувиартайгаар ашигладаг
• Монгол үндэсний хоол, өдрийн 3 хоолтой, цагаан хоол захиалах боломжтой.
• Ирэх, буцах: Говь-Алтай аймгийн нисэх буудал эсвэл Ховд аймаг нисэх буудлаас автомашинаар тосох, хүргэх боломжтой.
Ингэснээр “Тахийн тал” бааз нь эрчим хүчний бие даасан шийдэлтэй, байгальд хор нөлөөгүй, жуулчдад жинхэнэ говийн амгалан орчинд амрах боломж олгодог өвөрмөц аяллын бааз юм.
Аялалын товхимолыг эндээс олоорой
Байршил: Говь-Алтай аймаг, Бугат сум, Тахийн тал ГИДЦГ-ын “Б” хэсгийн Хамгаалалтын захиргаа
N 45.419046, E 92.660454
Холбоо барих
Кемп менежер: Эрдэнэбаяр Алтанцэцэг
Цахим шуудан: altantsetseg.erdenebayr@savethewildhorse.org / Утас: +976 9983 6879
Аялалын менежер: Доржбат Буянтогтох
Цахим шуудан: buyantogtokh.dorjbat@savethewildhorse.org / Утас: +976 9950 0716
ГИДЦГ-ын “Б” хэснийн Хамгаалалтын захиргааны дарга: Нанжид Алтансүх
Цахим шуудан: Altansuh.n@gmail.com / Утас: +976 9983 6979
Зочдын сэтгэгдэл
Говийн их дархан цаазат газрын Б хэсэг дэх Зэрлэг амьтдыг судлах аялал
Анх харахад ГИДЦГ-ийн Б хэсгийн уудам нутаг хоосон, эзгүй мэт санагдаж болох ч цөлийн тал нутагт ургамал, амьтад, тэдний оршин тогтнох зайлшгүй хэрэгцээт ховор чухал усны эх үүсвэр дүүрэн байдаг. Бид хэдэн арван тахь, хулан, хар сүүлт зээр, бүр залуу чоно олж харсан бөгөөд Тахийн багахан үрээн сүрэг, мөн тоо томшгүй олон гайхалтай махчин шувууд, жижиг мөлхөгчид, хөхтөн амьтадтай таарсан. Ажиглах, таньж мэдэх хосгүй бас мартахын аргагүй завшаан тохиосон билээ.
Зэрлэг амьтдыг судлах аялал, 2025 оны 9-р сар
Цюрихийн Их Сургууль төгсөгчдийн аялал
Үзэмж төгс, уудам тэнүүн, буйдхан говь цөл нутгийг цөөхүүлээ урам зоригтойгоор зорьсон аялал маань зохион байгуулалт сайтай байсан ба биднийг үнэхээр гайхшруулж, хүлээлтээс хол давсан гайхалтай аялал боллоо. Бид тахь, хулан, зээрийн сүргийг олж харж чадсан . Энэ бол мартахын аргагүй аялал байлаа.
Цюрихийн Их Сургууль төгсөгчдийн аялал, 2025 оны 9-р сар