
Тахийн GPS хүзүүвчний төсөл
Tахинд GPS хүзүүвч зүүх ажил амжилт тай хийгдлээ!
Шинжлэх ухаанаар дамжуулан Тахи хамгааллыг ахиулах нь!

2026 оны 9-р сарын 19-нөөс 25-ны хооронд хээрийн судалгааны баг ГИДЦГ-ын “Б” хэсэгт тахь хүзүүвчлэх ажлыг амжилттай гүйцэтгэлээ. Энэхүү ажлын зорилго нь нэн ховор амьтан болох Тахь (Пржевальскийн адуу)-ийн тархац, амьдрах орчны ашиглалт, шилжилт хөдөлгөөн, бэлчээр болон усны нөөцийн хүртээмжийн талаарх мэдээллээ тэлэхэд чиглэж байна.
Тахийн судалгаан дахь томоохон үе шат
Дөрвөн тахинд GPS хүзүүвч зүүсэн ба цуглуулсан өгөгдөл нь тахийн тархалтын зураглалыг гаргах, тэдний экологийн хэрэгцээний талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх, мөн ирээдүйд баримт нотолгоонд суурилсан хамгаалал,
менежментийн стратегийг боловсруулахад чухал хувь нэмэр оруулах юм.
Судалгааны багтай танилцана уу:
Петра Каченски – Олон улсын Тахь групп (ITG)-ийн Судалгааны зөвлөлийн дарга;
Грета Карлин (Анагаах ухааны доктор) – Австри улс, Венийн Анагаах ухааны их сургууль;
Фридерике Полин (Мал эмнэлгийн доктор, PhD) – Австри улс, Венийн Мал эмнэлгийн их сургууль;
Ж.Гэрэлтуяа – Мал эмнэлгийн эмч;
ГИДЦГ-ын “Б” хэсгийн Хамгаалалтын захиргааны удирдлага, мэргэжилтнүүд болон байгаль хамгаалагчид.

Энэхүү судалгааг бодит ажил хэрэг болгоход хувь нэмрээ оруулсан бүх судлаачид, малын эмч нар, мэргэжилтнүүд, байгаль хамгаалагчид, оюутнууд болон дэмжигч байгууллагуудад гүн талархал илэрхийлье.












