Доктор Лена Михлерийн бахдам амжилт!

Манай гүйцэтгэх захирал Лена Михлер, малчдын дасан зохицох стратегийн чиглэлээр Докторын зэрэг хамгаалж, “magna cum laude” онцлох хүндэтгэл хүртсэнд бид маш их бахархаж байна!
Найман жилийн тууштай судалгаанд үндэслэсэн Ленагийн бүтээлд бэлчээрийн мал аж ахуйн нэгжүүд өөрчлөлтийг хэрхэн даван туулж, амьжиргаагаа тэтгэх талаар үнэ цэнэтэй ойлголтуудыг тусгажээ. Шинжлэх ухаан, хүмүүс болоод байгаль хамгаалал хоорондын холбоог чухалчилсан түүний үзэл бодол бидэнд урам зориг өгдөг.
Энэхүү эрдэм шинжилгээний ажлын бахдам амжилтанд баяр хүргэхийн ялдамд удахгүй ам бүл нэмэхээр догдлон хүлээж байгаад нь давхар баяр хүргэе.

Доктор Михлерт баяр хүргэе, Олон улсын Тахь групп болон говь нутгийн ард олонд зориулсан онцгой их хичээл зүтгэлд тань талархлаа!
Түүний илтгэлийг эндээс үзнэ үү

altyn dala_alibi_new house

Алибийн шинэ байр

Алиби сэргээн нутагшуулах төв нь Төв Азийн тал нутгийн зүрхэнд, Казахстаны Алтан талд, 750,000 км2 талбай эзлэн оршдог. Франкфуртын амьтан судлалын нийгэмлэгээс Frankfurt Zoological Society (FZS) “Алтан Тал хамгаалах санаачилга” Altyn Dala Conservation Initiative (ADCI)-д хамаарах олон улсын түншүүдтэй хамтран энэхүү бэлчээрийн экосистемд Тахь (Equus przewalskii), Азийн зэрлэг Хулан (Equus hemionus) хэмээх хоёр зэрлэг амьтныг буцаан авчрах зорилготой ажиллаж байна. ADCI нь Олон улсын Тахь групп болон ОптисомАс сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Алибид, сэргээн нутагшуулах төслийн шаардлагыг бүрэн хангасан шинэ байр (new house in Alibi) барьжээ.

20251204 itg gobi b polar star medal

ГОВИЙН ИХ ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА БОЛОН О. ГАНБААТАР НАРЫГ “АЛТАН ГАДАС” ОДОНГООР ШАГНАЛАА

Говийн Их Дархан Цаазат Газрын хамгаалалтын захиргаа үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ЗАРЛИГААР тус захиргаа болон О. Ганбаатарыг түүний Тахь сэргээн нутагшуулах ажилд олон жилийн турш үзүүлсэн үр өгөөжтэй, онцгой гавьяаг нь үнэлэн тус тус “Алтан гадас” одонгоор шагналаа.
Монголын говьд анх 1975 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 84 дүгээр зарлигаар Говийн их дархан цаазат газар, хамгаалалтын захиргааг байгуулсан нь Монголдоо төдийгүй дэлхийд эхний арав дугаарт ордог том экосистемийг бүхэлд нь хамгаалалтад авч хүний үйл ажиллагааны нөлөөнд өртөөгүй, унаган төрхөө хэвээр хадгалж үлдсэн говь цөлийн өвөрмөц экосистемтэй амьтан, ургамлын зүйлийн бүрдлийн хувьд ач холбогдол бүхий онцгой газар нутгийн хамгаалалтыг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлсэн чухал ач холбогдолтой юм.

Говийн их дархан цаазат газар байгуулагдсан цагаас хойш ”Говийн их дархан газрыг хөгжүүлэх”, “Тахь нутагшуулах”, “Их говийн экосистем түүний шүхэр зүйлийг хамгаалах”, “Говийн баавгай”, “Хавтгай тэмээ үржүүлэх”, “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах” зэрэг олон төслийг амжилттай хэрэгжүүлсний үр дүнд өдгөө 350 гаруй тахь адуу, 52 мазаалай баавгай, 500 гаруй хавтгай тэмээ, 11000 орчим хулан адуу, 8000 орчим хар сүүлт зээр эсэн мэнд өсөн үржиж байгааг Монголын эрдэмтэн судлаачид болон ХБНГУ, АНУ, Франц, Недерланд, Их Британи Умард Ирландын нэгдсэн Вант улс, БНХАУ, Чех улсын судлаачид тогтоогоод байна.

Энэ нь биологийн олон янз байдлыг хамгаалахаас гадна нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих, байгаль хамгаалахад тэдний оролцоог хангах, хүүхэд залуучуудын экологийн боловсролыг дээшлүүлэх, сургалт сурталчилгаа хийх, зэрэгт ихээхэн хувь нэмэр оруулж байгааг харуулж байгаа юм.

GGB_Camels

Та Зул сарын бэлэг хайж байна уу?

Тэгвэл эндээс малчдыг дэмжих зорилгоор бүтээгдсэн манай цэвэр, тэмээний ноосон бүтээгдэхүүнтэй танилцаж, онлайн дэлгүүрээр малчдаас хувцас худалдан аваарай!
Манай тэмээний ноосон эдлэлүүд нь Монголын баруун өмнөд говийн бүс дэх “Хөвчийн цагаан сорт” малчдын хоршооноос гаралтай. Малчин өрх уламжлалт арга ухаанаа хадгалж, бие даасан, экологийн хувьд хор нөлөөгүй, баталгаатай орлого олоход эдгээр бүтээгдэхүүний борлуулалт дэмжлэг болно. 2022 онд тус хоршоо байгуулагдсанаас хойш Олон улсын Тахь Групп (ITG) тэдний ажлыг тууштай дэмжсээр ирсэн.
Эндээс худалдан авалт хийснээр Та ч бас дэмжих боломжтой.

takhi winter

Тогтвортой байдал – том ойлголт

Тахийн мэдээ (english) сонины хамгийн сүүлийн дугаараас экологийн тэнцвэрийг хадгалахын тулд шим мандлын нөөцийг тогтвортой ашиглах чиглэлээр ОУТГ-ын зүгээс судлаачид, Говийн их Дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа болон орон нутгийн иргэдтэй хэрхэн хамтран ажиллаж байгааг уншина уу. Энэхүү маш эмзэг, хуурай экосистемд байгаль, соёлын харилцан нөлөөллийг зохицуулах асуудал нь бүх оролцогчдын хувьд томоохон сорилт юм.

Takhi_Europe and Asia

Тахь хамгаалах холбоо (ТХХ / PHCA) үүсгэн байгуулагдсан нь

Ази, Европын 11 байгууллагыг нэгтгэсэн ТХХ нь тахийг зэрлэг, хагас зэрлэг байгальд нутагшуулах, үржүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд уг зүйлийн хамгааллыг сайжруулах үндсэн зорилготой. 2025 оны 10-р сарын 12-нд Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо болсон Олон Улсын Байгаль Хамгаалах Холбоо (IUCN)-ны Дэлхийн Байгаль хамгааллын конгрессийн үеэр албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн энэхүү холбоог үүсгэн байгуулагчдын тоонд ОУТГ болон Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэг багтдаг.

30 гаруй жилийн хугацаанд зэрлэг, хагас зэрлэг байгальд буй тахийн популяцийг хадгалан хамгаалах болон уг төрөл зүйлийг унаган амьдрах орчинд нь сэргээн нутагшуулах замаар тахийг хамгаалахад чиглэсэн олон олон санаачлага үүсгэгдэн гарлаа. Эдгээр төслүүдийн хүрэх зорилго нэг, тулгарах сорилт ижил тул удирдаж буй байгууллагууд мэдлэг, туршлагаа солилцох нь бүгдэд ашиг тустай. Тус холбоог байгуулах санаачилгыг 2024 оны есдүгээр сард Хустайн байгалийн цогцолбор газарт болсон Тахийн олон улсын зөвлөгөөнөөр хэлэлцэн боловсруулж, 2025 оны намар Хамтран ажиллах санамж бичиг үйлдсэнээр “Тахь хамгаалах холбоо” албан ёсоор байгуулагдсан.

Nomadenkultur scaled

Говийн малчид, мал аж ахуйн тухай лекц

ХБНГУ, Австри, Швейцарийн Экологийн нийгэмлэгийн энэ жилийн бага хуралд ОУТГ-ын Швейцар дахь гүйцэтгэх захирал Лена Михлер “Монгол улсын Говийн их дархан цаазат газрын Б хэсэг дэх нутгийн малчдын уламжлалт бэлчээр ашиглалт” сэдэвт судалгааныхаа үр дүнг танилцууллаа.

GGB_ranger_looking for Takhi

Зэрлэг амьтан судлах аялал

“Говийн их дархан цаазат газрын (ГИДЦГ-ын) Б хэсгийг зорьсон манай экспедицийн эхний хэсэг зөвхөн судалгаа хийх зорилготой байв. Бид Тахь (Монголын зэрлэг адуу), Хулан (Азийн зэрлэг хулан) болон энэ ер бусын нутгаар чөлөөтэй давхих гэрийн адууны тухай видео бичлэг, хээрийн тэмдэглэл хөтөлж зан төрхийн талаар мэдээлэл цуглуулахад голчлон төвлөрсөн. Энэхүү популяцийн мэдээллийг цуглуулахдаа, төрөлх байгальдаа байгаа адууны зан төрхийн суурь “алтан стандарт”-ыг бидэнд харуулах тахийн сүргийг хяналтын бүлэг болгон албан ёсоор сонгох боломжтой.

2025_speech_Petra Kaczensky_30 years of Takhi reintroduction

Лиллихаммер дахь Олон улсын зэрлэг ан амьтдын конгресс дээр Тахи

Норвегийн Лиллихаммер хотноо болсон Олон улсын зэрлэг амьтдын конгресст ОУТГ-ын Шинжлэх ухааны зөвлөлийн тэргүүн, Профессор, Доктор Каченски Тахь сэргээн нутагшуулах талаар “Монголд тахь сэргээн нутагшуулсан 30 жил – Сургамж, шинэ сорилтууд” сэдэвт илтгэл тавив.

2025_Visit to UN-Office in Ulaanbaatar_ITG Batsukh Jam

Монгол улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газарт ОУТГ зочиллоо

ОУТГ алсын хараагаараа Төв Ази дахь зэрлэг адууны популяци, тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах төслүүдийг дэмждэг. Энэхүү дэмжлэгээ Тахь адууг төрөлх нутагт нь сэргээн нутагшуулах, тусгай хамгаалалттай газар нутгийн экологийн сүлжээг бий болгоход чиглэсэн төслүүдийн олон улсын зохицуулалтаар дамжуулан хэрэгжүүлдэг билээ. Одоогоор ОУТГ нь НҮБ-ын Нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенцийн (CMS https://dev -d9.cms.int/) бүтэц дэх Төв Азийн хөхтөн амьтдын санаачилга CAMI (https://www.cms.int/cami/en)-ийг боловсруулан хэрэгжүүлэх, Монголын Говийг ЮНЕСКО-ийн (https://whc.unesco.org/) Дэлхийн байгалийн өвийн жагсаалтанд бүртгүүлэх, мөн тахь хамгаалж буй байгаль хамгааллын мэргэжилтнүүдийн олон улсын холбоог байгуулах ажлуудад оролцоод байна. Улаанбаатар дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газарт айлчлах үеэр ОУТГ-ын Ерөнхийлөгч Рейнхард Шнидриг, ОУТГ Нийгэмлэгийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын захирал Жамьяндоржийн Батсүх нар НҮБ-ын ажилтан Чадраабалын Ариунаад эдгээр төслүүдийг танилцуулав.