


ОУТГ болон ГИДЦГ-ын “Б” хэсгийн Хамгаалалтын захирганаас энэ оны эхээр зарласан “ЗАЛУУ СУДЛААЧ ХӨТӨЛБӨР”-ийн хүрээнд богино хэмжээний жүжгийн уралдааны шилдгүүд энэ долоо хоногт дархан цаазат газарт зочиллоо.VI-IX ангийн сурагчид “Ууган тахь гэртээ ирсэн нь” номоос сэдэвлэн найруулсан жүжгээ Тахийн талд үзүүлж, дархан цаазат газрын судлаач, байгаль хамгаалагчдаас Зүүнгарын говийн экосистемийн талаар илүү ихийг мэдэж авлаа.

БОАЖЯ-ны сайд Б. Бат-Эрдэнэ (MET) саяхан Олон улсын тахь групптэй 10 жилийн хугацаанд хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурж, Олон улсын тахь группын Монгол дахь Төлөөлөгчийн газрын Гүйцэтгэх захирал Ж. Батсүхэд гардууллаа. Санамж бичгийн төслийг боловсруулж батлуулахад хамтран ажилласан Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын хамт олонд гүнээ талархал илэрхийлье.
Зэрлэг адууг Монголд сэргээн нутагшуулсан 30 жилийн ажлыг бид сэтгэл хангалуун, бахархалтайгаар эргэн эргэн дурсаж байна. Бидний ажлын үр дүнгээс харахад нэн ховордсон мегафауна-г сэргээн нутагшуулах, тэр байтугай байгальд устаж үгүй болсон амьтдыг ч аврах боломжтойг нотолж байна. Мөн энэ аврах ажиллагаа нь зөвхөн анхны экосистемээ хадгалж чадсан тохиолдолд амжилттай болох боломжтой гэдэг нь ойлгомжтой билээ.
ITG нь тахийг өлгий нутагт нь авч үлдэхийн төлөө Монголын Засгийн газартай үргэлжлүүлэн хамтран ажиллах болно.

ахь сэргээн нутагшуулсны 30 жилийн ойд зориулсан хэвлэлийн бага хурал MN 25 дугаар сувгийн мэдээллийн танхимд болов.
Үе үеийн ахмадууд хүрэлцэн ирлээ. Хэвлэлийн бага хурал дээр Хустай, Хомын талын байгалийн цогцолборт газар, Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаадын дарга нар, ахмад үеийн төлөөллүүд үг хэлж, ажил эхлэх үеийн сайхан дурсамж ярьлаа.
Хүрэлцэн ирсэн бүх хүмүүст баярлалаа.

“Тахь сэргээн нутагшуулалт ба байгаль хамгаалал” сэдэвт гар зургийн уралдааны шагнал гардуулах ёслол 2022 оны 05-р сарын 17-ны Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн үзэсгэлэнгийн танхимд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Уралдаанд хүүхдүүд Монголын говиос гаралтай тахь хэмээх зэрлэг адууны тухай өөрсдийн ойлголт, төсөөллөөр зураг болгон 21 аймаг, сум, нийслэл, дүүргийн сургуулиудаас дүрсэлж 200 гаруй бүтээл илгээсэн байна. Шагналт байранд 6-7, 8-9, 10-12-р анги гэсэн гурван ангилалаар нийт 24 өсвөрийн зураачдад шагнал гардуулав.
Дэмжлэг үзүүлсэн байгууллагууддаа баярлалаа:
• Jet school of Mongolia сургалтын төв
• Сэлбэ олон улсын сургууль
• Мудра арт клуб

2021 оны 12-р сарын байдлаар Монгол улсад нийт 851 тахь бэлчиж байна. Үүнээс: Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэгт – 349, Хустайн нурууны байгалийн цогцолборт газар – 380, Хомын талын байгалийн цогцолборт газар – 122 тахь тус тус идээшин өвөлжсөн байна.

Монгол улсад Тахь сэргээн нутагшуулсны 30 жилийн ойг тохиолдуулан гар зургийн уралдааныг ЕБС-ийн дунд ахлах ангийн хүүхдүүдийн дунд зарлаж байгааг хүргэхэд таатай байна. Хүүхдүүдийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Олон улсын тахь групп, ГИДЦГ-ын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаа хамтран 2022 оны 02 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 07-ны өдрүүдэд тус тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн Говь-Алтай аймгийн Бугат, Тонхил, Ховд аймгийн Алтай, Үенч, Булган сумдын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “ИРЭЭДҮЙН СУДЛААЧ ХӨТӨЛБӨР”-ийг хэрэгжүүлж ажиллаж байна.
Энэхүү хөтөлбөр нь хүүхдүүдийн байгалийн ухааны туршилт шинжилгээ хийх сонирхлыг хөгжүүлэх, зэрлэг амьтан, ургамал, бичил биетэн, тэдний амьдрах нөхцөл,
хүрээлэн буй орчны юмс үзэгдэлд үнэлгээ өгөх чадвар эзэмшихэд нь туслах, шинжлэх ухаааны боловсролтой, байгаль орноо хайрлан хамгаалах үзэлтэй шинэ залуу судлаачдыг дэмжих зорилготой юм.


Жил бүр ОУТГ нь тахь сэргээн нутагшуулах төслийн түншүүдийн хамт 3 өдрийн турш цугларч хэхэлцүүлэг семинар зохион байгуулдаг. Монгол, Швейцар, Чех, Норвеги, ХБНГУ-аас оролцогчид өөрийн төсөл, судалгааны үр дүнг хуваалцаж, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар ярилцаж, шинэ санаа, цаашдын ажлуудын талаар ярилцдаг. Энэ жил цар тахлыг үл хамраан хэлэлцүүлэгт бүх хүн идэвхтэй оролцож, маш их амжилттай болж өнгөрлөө. Манай багийн хүн бүр зэрлэг адуу, тэдгээрийн экосистемийг хамгаалахын төлөө бүх хүч чадлаа зориулдаг билээ.