Монгол улсын Засгийн газартай Санамж бичиг зурлаа

БОАЖЯ-ны сайд Б. Бат-Эрдэнэ (MET) саяхан Олон улсын тахь групптэй 10 жилийн хугацаанд хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурж, Олон улсын тахь группын Монгол дахь Төлөөлөгчийн газрын Гүйцэтгэх захирал Ж. Батсүхэд гардууллаа. Санамж бичгийн төслийг боловсруулж батлуулахад хамтран ажилласан Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын хамт олонд гүнээ талархал илэрхийлье.

Зэрлэг адууг Монголд сэргээн нутагшуулсан 30 жилийн ажлыг бид сэтгэл хангалуун, бахархалтайгаар эргэн эргэн дурсаж байна. Бидний ажлын үр дүнгээс харахад нэн ховордсон мегафауна-г сэргээн нутагшуулах, тэр байтугай байгальд устаж үгүй болсон амьтдыг ч аврах боломжтойг нотолж байна. Мөн энэ аврах ажиллагаа нь зөвхөн анхны экосистемээ хадгалж чадсан тохиолдолд амжилттай болох боломжтой гэдэг нь ойлгомжтой билээ.

ITG нь тахийг өлгий нутагт нь авч үлдэхийн төлөө Монголын Засгийн газартай үргэлжлүүлэн хамтран ажиллах болно.

Тахь сэргээн нутагшуулсны 30 жилийн ой

ахь сэргээн нутагшуулсны 30 жилийн ойд зориулсан хэвлэлийн бага хурал MN 25 дугаар сувгийн мэдээллийн танхимд болов.

Үе үеийн ахмадууд хүрэлцэн ирлээ. Хэвлэлийн бага хурал дээр Хустай, Хомын талын байгалийн цогцолборт газар, Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаадын дарга нар, ахмад үеийн төлөөллүүд үг хэлж, ажил эхлэх үеийн сайхан дурсамж ярьлаа.

Хүрэлцэн ирсэн бүх хүмүүст баярлалаа.

“Тахь сэргээн нутагшуулалт ба байгаль хамгаалал” сэдэвт гар зургийн уралдааны шагнал гардуулах ёслол

“Тахь сэргээн нутагшуулалт ба байгаль хамгаалал” сэдэвт гар зургийн уралдааны шагнал гардуулах ёслол 2022 оны 05-р сарын 17-ны Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн үзэсгэлэнгийн танхимд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Уралдаанд хүүхдүүд Монголын говиос гаралтай тахь хэмээх зэрлэг адууны тухай өөрсдийн ойлголт, төсөөллөөр зураг болгон 21 аймаг, сум, нийслэл, дүүргийн сургуулиудаас дүрсэлж 200 гаруй бүтээл илгээсэн байна. Шагналт байранд 6-7, 8-9, 10-12-р анги гэсэн гурван ангилалаар нийт 24 өсвөрийн зураачдад шагнал гардуулав.

Дэмжлэг үзүүлсэн байгууллагууддаа баярлалаа:

• Jet school of Mongolia сургалтын төв

• Сэлбэ олон улсын сургууль

• Мудра арт клуб

ГИДЦГ-ын “Б” хэсгийн тахийн тоо 349-т хүрлээ

2021 оны 12-р сарын байдлаар Монгол улсад нийт 851 тахь бэлчиж байна. Үүнээс: Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэгт – 349, Хустайн нурууны байгалийн цогцолборт газар – 380, Хомын талын байгалийн цогцолборт газар – 122 тахь тус тус идээшин өвөлжсөн байна.

гар зургийн уралдааныг

Монгол улсад Тахь сэргээн нутагшуулсны 30 жилийн ойг тохиолдуулан гар зургийн уралдааныг ЕБС-ийн дунд ахлах ангийн хүүхдүүдийн дунд зарлаж байгааг хүргэхэд таатай байна. Хүүхдүүдийг өргөнөөр оролцохыг урьж байна.

ИРЭЭДҮЙН СУДЛААЧ

Олон улсын тахь групп, ГИДЦГ-ын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаа хамтран 2022 оны 02 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 07-ны өдрүүдэд тус тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн Говь-Алтай аймгийн Бугат, Тонхил, Ховд аймгийн Алтай, Үенч, Булган сумдын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “ИРЭЭДҮЙН СУДЛААЧ ХӨТӨЛБӨР”-ийг хэрэгжүүлж ажиллаж байна.

Энэхүү хөтөлбөр нь хүүхдүүдийн байгалийн ухааны туршилт шинжилгээ хийх сонирхлыг хөгжүүлэх, зэрлэг амьтан, ургамал, бичил биетэн, тэдний амьдрах нөхцөл,

хүрээлэн буй орчны юмс үзэгдэлд үнэлгээ өгөх чадвар эзэмшихэд нь туслах, шинжлэх ухаааны боловсролтой, байгаль орноо хайрлан хамгаалах үзэлтэй шинэ залуу судлаачдыг дэмжих зорилготой юм.

ОУТГ-ын 2022 оны хэлэлцүүлэг семинар

Жил бүр ОУТГ нь тахь сэргээн нутагшуулах төслийн түншүүдийн хамт 3 өдрийн турш цугларч хэхэлцүүлэг семинар зохион байгуулдаг. Монгол, Швейцар, Чех, Норвеги, ХБНГУ-аас оролцогчид өөрийн төсөл, судалгааны үр дүнг хуваалцаж, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар ярилцаж, шинэ санаа, цаашдын ажлуудын талаар ярилцдаг. Энэ жил цар тахлыг үл хамраан хэлэлцүүлэгт бүх хүн идэвхтэй оролцож, маш их амжилттай болж өнгөрлөө. Манай багийн хүн бүр зэрлэг адуу, тэдгээрийн экосистемийг хамгаалахын төлөө бүх хүч чадлаа зориулдаг билээ.

“ Говийн гайхамшигт 6 “

Монгол орны говийн экосистемийн гол төлөөөлөгч болсон хавтгай, хулан, мазаалай, тахь, хар сүүлтий, бөхөн зэргээс хамаарах “Говийн гайхамшигт 6“.

“Говийн гайхамшигт 6” төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачдын талуудын ололцоотой уулзалт 2021 оны 11 сарын 3-5-ны хооронд зохион байгуулагдав. Энэ удаагийн уулзалтаар Говийн гайхамшигт 6 амьтдад тулгамдаж буй усны хангамжийн асуудал, зэрлэг амьтанд ээлтэй шугаман дэд бүтцийн стандартын хэрэгжилт зэргийн талаар талууд хэлэлцэв.

Үүнд Олон Улсын Тахь Группын судлаач Г.Ёндон, Зүүнгарын говийн дархан цаазат газрын мэргэжилтэн Г.Довчиндорж, О.Хүрэлбаатар нар оролцож тухайн амьтдын хамгаалалын талааар авч хэрэгжүүлж буй ажлаа талуудад танилцуулж, бусад оролцогчдоос туршлага солилцон ажиллаа.

Baasaas boys scaled

“Дархан цаазат говийн багачуул”

Говийн их дархан цаазат газар “Б” хэсэгт гурван ахан дүүсийн зуны амралтаараа мөлхөгч, могойн талаар олж мэдсэн тухай түүхийг уншаарай. Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газраас зарласан “Хүн бүр байгаль хамгаалагч” баримтат бичвэрийн уралдаанд гуравдугаар байрын шагнал хүртсэн Г. Ёндон, Г. Довчиндорж нар бичсэн юм.