GNZ  scaled

Ямаа, хувцас загвар болон Тахийн төслийн талаар

Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэгт нүүдлийн малчид болон зэрлэг адуу (тахь) зэрэгцэн оршдог билээ. Нүүдэлчид байгаль дэлхийтэйгээ нягт холбоотой амьдралын уламжлалт хэв маягаа хадгалахын хажуугаар эдийн засгийн хувьд ч ашиг олох боломжийг бий болгохоор ОУТГ болон тусгай хамгаалалттай газар нутгийг хариуцаж буй хүмүүс хичээж байна. Ноолууран эдлэлийн EDELZiEGE компани болон ОУТГ нар хамтран малчдаас түүхий эдийг шууд худалдан авч нүүдэлчдийн ашиг орлогыг нэмэгдүүлэх төсөл хэрэжүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм.

ОУТГ өнгөрсөн долоо хоногт Берлин хотод Загварын долоо хоногийн тайзан дээр Тахь төслийг танилцууллаа.

ХБНГУ дахь Монгол улсын Элчин сайдын яам, Берлин хотын амьтны хүрээлэн, Heinz Sielmann-ний сан, Heinrich Boell-ийн сан, ODKHA Travel, Noble Nomads GmbH-ын төлөөлөл болон бусад зочидтой бид тогтвортой нэмүү өртгийн сүлжээ болон байгаль хамгаалал, нүүдэлчдийн аж ахуй ба хөнгөн үйлдвэрлэлийг хэрхэн холбох тухай сонирхолтой яриа өрнүүллээ.

Загвар зохион бүтээгч Anja Gockel бидэнд Берлин дэх Adlon Kempinski зочид буудал дахь тайзыг найрсгаар өгсөн ба түүний хувийн загварын үзүүлбэрээр тухайн өдрийн арга хэмжээ үргэлжлэв.

Bild

Говийн мөлхөгчид Б

Биологийн зүйл бүр экосистемд өөрийн тодорхой үүрэг гүйцэтгэдэг бөгөөд экосистемийг эрүүл байлгахад нөлөө үзүүлдэг.

Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэгт Зүүнгарын говийн хоёр нутагтан мөлхөгчдын зүйлийн олон янз байдал,

тархалт, байршил сэдэвт судалгаа хэрэгжив.

Судалгааны үр дүнд тус амьтдын зүйлийн бүртгэлийг гүйцэтгэж, хамгаалалын статусыг үнэлэх юм. Энэ нь цаашлаад ДЦГ-ын дотоод бүслэл тогтооход нөлөөлөх суурь мэдээлэл болох юм.

IMG  scaled

ГИДЦГ-ын “Б” хэсгийн усны менежмент

Ховд их сургууль болон ГИДЦГ “Б” хэсгийн судалгааны баг хамтран Монгол орны баруун өмнөд хэсэгт байрлах зүүнгарын тойрогт багтах гол, горхи, булаг шанд, баянбүрдын усны мониторинг судалгааны ажлыг хийж, уст цэгүүдийн байршлыг зураглах, усны чанарын судалгааг хийж гүйцэтгэж байна.

Төслийн гол зорилго нь зэрлэг амьтад болон нутгийн уугуул иргэдийн ахуйд нэн хэрэгцээ шаардлагатай уст цэгүүдийг тодорхойлж, түүний эхийг хашиж хамгаалах, усны менежементийн зөв бодлогыг судалгаанд үндэслэн хэрэгжүүлэх төлөвлөлтийг гаргах явдал юм.

Энэхүү төслийг Швейцарын хөгжлийн агентлаг, Олон улсын тахь групп нйигэмлэг болон ГИДЦГ-ын “Б” хэсгийн хамгаалалтын захиргааны хамтарсан санхүүжилттай хэрэгжүүлж байгаа болно.

Happy Naadam  small

Сайхан наадаарай!

Үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлж, хотлоороо сайхан наадахыг ерөөж мэндчилье! Монгол хүн бүрийн хоног тоолон хүлээдэг их баяр Үндэсний наадам бол морьтон ардын уламжлал, түүх, соёл, ёс заншлын цогц, Төрт ёсны өв билээ.

Бид жил болгон хамтаараа тэмдэглэдэг боловч 2021 онд бүх зүйл өөр болсон билээ. Монгол улсын Засгийн газар COVID-19 тахлын улмаас энэ жилийн баярыг цуцлах шийдвэр гаргасан. Гэсэн хэдий ч ОУТГ-ийн хамт олон ирэх жилийн Наадмыг монгол найз нөхөд, хамт олноороо тэмдэглэж чадна гэж найдаж байна!

IMG  scaled

Тахийн мэдээ шинэ дугаар

Говийн их Дархан цаазат газар “Б” хэсгийн нутагт бэлчиж буй тахийн тоо 300 гарсан талаар Та бүгдэд мэдэгдэхэд таатай байна. Энэхүү дугаараас хэрхэн байгаль хамгаалагч нарын баг тухайн нутгийн экосистемийг хамгаалах үйлсэд орон нутгийн малчидтай хамтран ажиллаж байгааг олж мэдээрэй. Мөн 2018 онд анх тодорхойлогдсон ботаникийн зүйлийн хөрөг зургийг толилуулсан болно.

Тахийн мэдээ, 2021 оны 5-р сар

ITG GGB Takhi erstes Fohlen

Энэ жилийн ууган унага

Тахь нутагшуулж байгаа хүмүүс жилийн жилд анхны тахийн гүү унагалахаар нэг их баярладаг юм. Тахийн усанд Ажнай азарганы сүргийн Алтай гүүнээс 3-р сарын 19 нд мэндэлсэн 2021 оны анхны эр унагыг энэ долоо хоногийн дундуур манай байгаль хамгаалагч нар очиж үзлээ. Унага сайн байна. Энэ нутагт тахь сэргээн нутагшуулсан 29 жилд 3-р сард төрсөн анхны унага юм. Энэ жилийн ууган унаганы ээж Алтай гүү тахийн усанд 2006 онд төрсөн анхны унага байсан юм.

Schneeleopard  scaled

Тахийн мэдээ шинэ дугаар

ГИДЦГ “Б” хэсгийн экосистем ба түүний оршин суугчид, цоохор ирвэс болон бусад өөр сонирхолтой мэдээлийг та энэхүү дугаараас олж мэдэх болно. Өвлийн улиралд – хэрэв та азтай, тэвчээртэй байвал ДЦГ-т цоохор ирвэсийг харах боломжтой байдаг юм байна. .
2020 оны 12-р сарын 4

ITG GGB Grenzpfahl  scaled

ДЦГ-ын хилийн зааг тогтоох багана ба мэдээллийн самбар

Монгол улсын Их хурлын “Их говийн дархан цаазат газар “Б” хэсгийн хэмжээг өмнөхөөс нь 2 дахин нэмэх тогтоол гарсны дараа ДЦГ-ын Хамгаалалтын захиргаа шинэчилсэн хилийн зааг тогтоох 100 багана, 29 мэдээллийн самбар шинээр байрлуулжээ.
Жан Пьэр Соня Зигфридийн Сангийн санхүүгийн дэмжлэгийн ачаар шинэ тэмдгүүдтэй хийх боломжтой болсон юм. Мэдээллийн самбарууд нь тухайн газар нутийн талаар мэдээлэл өгч, нутгийн ард иргэд, жуулчдад тухайн ДЦГ-ын экосистем, олон төрөл зүйлийн ургамал, амьтны амьдрах орчныг яагаад хамгаалах ёстой талаар мэдээлэх зорилготой болно. Цаашилбал ирээдүйд тахийн тоо толгойн тогтвортой өсөхийг дэмжих юм.

ITG GGB Takhi Elushka Alpha DS

ГИДЦГ “Б” хэсэгт 320 тахь бэлчиж байна

Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэгт энэ оны 9-р сарын байдлаар 320 орчим тахь бэлчиж байна. Нийт үржлийн 23 сүрэг ба 3-5 азарганы үрээний сүрэг болон бэлчиж байна. 2020 онд хээлтэй болох нь тогтоогдсон 78 гүүний 56 нь унагалсан байна. Гүүнүүдийн унагалалтын тоо 2019 онтой харьцуулахад өссөн боловч төл бойжуулалт арай багассан байна. Говийн бүс нутагт цаг агаар хүйтэрч нутгийн иргэд өвөлжилтийн бэлтгэлээ хангаж байна.