“Тахийн мэдээ” сонины шинэ дугаартай танилцана уу

Дорнын зурхайд онцгой, аз хийморьтой, эрч хүчтэйд тооцогдох Гал морин жил 2026 оны 2-р сарын 17-нд эхэллээ. Өмнөх гал морин жил 1966 онд тохиосон бөгөөд тэр үед зэрлэг адууны өвөг байгальд устаж үгүй болж байв. Жаран жилийн дараа устаж үгүй болохоос арай ядан аврагдсан энэ төрөл зүйл зэлүүд тал нутагтаа дураар давхилдах нь юутай гайхалтай вэ!

Тахийн мэдээ сонины сүүлийн дугаар гарснаар, Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн тэргүүлэх зүйл болох тахь адуу дахин анхаарлын төвд орлоо. Төслийн ажил 34 жил үргэлжилж байгаа ч хийх зүйл их бөгөөд төрөл бүрийн даалгавар, бэрхшээл тулгарсаар байна. Дархан цаазат газрын биологийн олон янз байдал биднийг үргэлж гайхшруулдаг: Пржевальскийн адуунаас гадна Пржевальскийн гүрвэл ч бас тэнд амьдардаг, тэгээд үүнийг саяхан нээсэн болохыг та мэдэх үү?? “Зүйлийн хөрөг” хэсгээс энэ тухай дэлгэрэнгүй мэдэж аваарай.

Танд энэ бүхнийг уншихад таатай байх болно гэж итгэж байна.

Энэхүү үйлсийг үнэнчээр дэмжиж, тахь болон түүний өвөрмөц амьдрах орчныг хайрлах сэтгэлээ хуваалцсанд маш их баярлалаа. Тусалж дэмжсэнд тань маш их баярлалаа!

Говийн их дархан цаазат газрын Б хэсэгт энэ жилийн анхны тахийн унага гарав

ГИДЦГ-ын Б хэсгээс ирсэн сайхан мэдээ: 2026 оны анхны тахийн унага говьд харагдлаа.

4-р сарын 16-нд Говь-Алтай аймгийн Тонхил сумын байгаль хамгаалагч Р.Октябрьхуваарьт эргүүлд явах үеэрээ говийн Элсэн толгойн ойролцоо нялх унага харжээ. Энэ жилийн үржлийн улирлыг урам зоригтойгоор эхлүүлж буй энэ унагыг ердөө 3-4 хоногтой гэж тооцож байна. Азарга болон нялх унагатай гүүнээс бүрдсэн цомхон сүрэг байсан ба тэд мэдээж хэрэг, Байгаль хамгаалагчийг анзаармагцаа үргэж, Хонь ус руу давхижээ. Дөнгөж төрсөн унагатай гүү байгалиасаа маш сонор сэрэмжтэй, мэдрэмтгий байдаг нь зэрлэг байгальд үр төлөө амьд үлдэхэд тусалдаг амин чухал зөн совин юм.

Унага төрөөд удаагүй байхад олж харсан нь цаашид хамгаалахад нэмэртэй бөгөөд энэхүү өвөрмөц, ховордсон зүйлийн хамгаалалтанд тогтмол хяналт эргүүл хичнээн чухал болохыг харуулж байна.

тэмээ

Говь-Алтай аймагт 18 сумын тэмээчид хуран цугласан тэмээний баяр болж манай төслийн удирдагч Доржбатын Буянтогтох оролцов. Энэхүү баяр нь тэмээний аж ахуйг хөгжүүлэх, малчдын мэдлэг туршлага солилцоход дэмжлэг болж, Монголын баялаг өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой. Баярын үеэр Буянтогтох, Монголын баруун өмнөд говийн “Хөвчийн цагаан сорт” малчдын хоршооноос ирүүлсэн тэмээний ноосон бүтээгдэхүүнийг сурталчилжээ. Говь нутгийн зүрхнээс таны гарт очиж буй утас нэхээс бүр өөрийн гэсэн түүхтэй билээ.

Говь нутгийн зүрхнээс таны гарт очиж буй утас нэхээс бүр өөрийн гэсэн түүхтэй билээ.

Өнгөрсөн жил хийгдсэн говийн экосистемийг камержуулах ажлын онцлох үйл явдлуудыг харуулсан шинэ зураглалыг хуваалцахдаа бид баяртай байна.

Эдгээр олон талт зураглал бидний суурилуулсан камерын дуранд өртсөн хамгийн сонирхолтой агшнуудыг нэгтгэж, говийн унаган, өвөрмөц зүйлүүдийн амьдралыг харах цонх болдог билээ. Хээрийн камеруудын зураг, газрын зураг бүр нь амьтдын далд нууцлаг амьдралаас эхлээд бидэнд ховор харагдах өдөр тутмын зан төлөв, зэрлэг байгаль дахь тэдгээр амьтдын үнэнч зан, багийн ажиллагаа, зориг тэвчээрийг тусган харуулдаг.

Таны хандив, байнгын дэмжлэгийн үр дүнг илтгэх энэхүү StoryMap-аар аялах танд таалагдана хэмээн найдаж байна. Таны хувь нэмэр энэхүү хосгүй экосистем болон тэнд амьдрагсдыг хамгаалах, дэлхийн хамгийн өвөрмөц газар нутгуудын нэгийн талаарх бидний ойлголтыг гүнзгийрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг юм.

VieleЭнэ чухал ажлын нэг хэсэг болж, Говийн онгон байгалийг хадгалан хамгаалахад тусалсан Таньд баярлалаа.

Politics

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад “Монголын говь”-ийг бүртгүүлэх өргөдөл

2025 оны 8-р сард Баянтооройд болсон Говийн их дархан цаазат газрын 50 жилийн ойн баярын арга хэмжээний үеэр ОУТГ-ын ерөнхийлөгч Райнхард Шнидриг болон ОУТГ-ын Монгол дахь ТГ-ын гүйцэтгэх захирал Ж.Батсүх нар “Монголын говь”-ийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэх өргөдлийн хэвлэмэл материалыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд ноён Б.Батбаатарт гардуулж өгсөн билээ.
2025 оны 11-р сарын 24-25-ны өдрүүдэд Францын Парис хот дахь ЮНЕСКО-гийн төв байранд Дэлхийн өвийн конвенцын Талуудын 25 дугаар Ерөнхий Ассамблейн чуулган болж, Дэлхийн өвийн конвенцын оролцогч 196 улсын төлөөлөл хуран чуулсан. Чуулганаар Ерөнхий Ассамблей, Дэлхийн өвийн хорооны шинэ гишүүдийг сонгосон бөгөөд үүнд Монгол, Чех, Швейцар улсууд багтжээ. Энэхүү хороо нь тухайн өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэх эсэх талаар эцсийн шийдвэр гаргах эрхтэй, “Монголын говь”-ийг бүртгүүлэх Монгол Улсын өргөдлийг шийдвэрлэхэд чухал үүрэгтэй байгууллага болно. Эдгээр гурван улс ОУТГ-ын үйл ажиллагаатай нягт холбоотой ба өргөдлийн баримт бичгийг боловсруулахад тэргүүлэх үүрэгтэй оролцсон тул энэ нь ирээдүйд томоохон ач холбогдолтой үйл явдал юм.

Доктор Лена Михлерийн бахдам амжилт!

Манай гүйцэтгэх захирал Лена Михлер, малчдын дасан зохицох стратегийн чиглэлээр Докторын зэрэг хамгаалж, “magna cum laude” онцлох хүндэтгэл хүртсэнд бид маш их бахархаж байна!
Найман жилийн тууштай судалгаанд үндэслэсэн Ленагийн бүтээлд бэлчээрийн мал аж ахуйн нэгжүүд өөрчлөлтийг хэрхэн даван туулж, амьжиргаагаа тэтгэх талаар үнэ цэнэтэй ойлголтуудыг тусгажээ. Шинжлэх ухаан, хүмүүс болоод байгаль хамгаалал хоорондын холбоог чухалчилсан түүний үзэл бодол бидэнд урам зориг өгдөг.
Энэхүү эрдэм шинжилгээний ажлын бахдам амжилтанд баяр хүргэхийн ялдамд удахгүй ам бүл нэмэхээр догдлон хүлээж байгаад нь давхар баяр хүргэе.

Доктор Михлерт баяр хүргэе, Олон улсын Тахь групп болон говь нутгийн ард олонд зориулсан онцгой их хичээл зүтгэлд тань талархлаа!
Түүний илтгэлийг эндээс үзнэ үү

altyn dala_alibi_new house

Алибийн шинэ байр

Алиби сэргээн нутагшуулах төв нь Төв Азийн тал нутгийн зүрхэнд, Казахстаны Алтан талд, 750,000 км2 талбай эзлэн оршдог. Франкфуртын амьтан судлалын нийгэмлэгээс Frankfurt Zoological Society (FZS) “Алтан Тал хамгаалах санаачилга” Altyn Dala Conservation Initiative (ADCI)-д хамаарах олон улсын түншүүдтэй хамтран энэхүү бэлчээрийн экосистемд Тахь (Equus przewalskii), Азийн зэрлэг Хулан (Equus hemionus) хэмээх хоёр зэрлэг амьтныг буцаан авчрах зорилготой ажиллаж байна. ADCI нь Олон улсын Тахь групп болон ОптисомАс сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Алибид, сэргээн нутагшуулах төслийн шаардлагыг бүрэн хангасан шинэ байр (new house in Alibi) барьжээ.

20251204 itg gobi b polar star medal

ГОВИЙН ИХ ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА БОЛОН О. ГАНБААТАР НАРЫГ “АЛТАН ГАДАС” ОДОНГООР ШАГНАЛАА

Говийн Их Дархан Цаазат Газрын хамгаалалтын захиргаа үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ЗАРЛИГААР тус захиргаа болон О. Ганбаатарыг түүний Тахь сэргээн нутагшуулах ажилд олон жилийн турш үзүүлсэн үр өгөөжтэй, онцгой гавьяаг нь үнэлэн тус тус “Алтан гадас” одонгоор шагналаа.
Монголын говьд анх 1975 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 84 дүгээр зарлигаар Говийн их дархан цаазат газар, хамгаалалтын захиргааг байгуулсан нь Монголдоо төдийгүй дэлхийд эхний арав дугаарт ордог том экосистемийг бүхэлд нь хамгаалалтад авч хүний үйл ажиллагааны нөлөөнд өртөөгүй, унаган төрхөө хэвээр хадгалж үлдсэн говь цөлийн өвөрмөц экосистемтэй амьтан, ургамлын зүйлийн бүрдлийн хувьд ач холбогдол бүхий онцгой газар нутгийн хамгаалалтыг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлсэн чухал ач холбогдолтой юм.

Говийн их дархан цаазат газар байгуулагдсан цагаас хойш ”Говийн их дархан газрыг хөгжүүлэх”, “Тахь нутагшуулах”, “Их говийн экосистем түүний шүхэр зүйлийг хамгаалах”, “Говийн баавгай”, “Хавтгай тэмээ үржүүлэх”, “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах” зэрэг олон төслийг амжилттай хэрэгжүүлсний үр дүнд өдгөө 350 гаруй тахь адуу, 52 мазаалай баавгай, 500 гаруй хавтгай тэмээ, 11000 орчим хулан адуу, 8000 орчим хар сүүлт зээр эсэн мэнд өсөн үржиж байгааг Монголын эрдэмтэн судлаачид болон ХБНГУ, АНУ, Франц, Недерланд, Их Британи Умард Ирландын нэгдсэн Вант улс, БНХАУ, Чех улсын судлаачид тогтоогоод байна.

Энэ нь биологийн олон янз байдлыг хамгаалахаас гадна нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих, байгаль хамгаалахад тэдний оролцоог хангах, хүүхэд залуучуудын экологийн боловсролыг дээшлүүлэх, сургалт сурталчилгаа хийх, зэрэгт ихээхэн хувь нэмэр оруулж байгааг харуулж байгаа юм.

GGB_Camels

Та Зул сарын бэлэг хайж байна уу?

Тэгвэл эндээс малчдыг дэмжих зорилгоор бүтээгдсэн манай цэвэр, тэмээний ноосон бүтээгдэхүүнтэй танилцаж, онлайн дэлгүүрээр малчдаас хувцас худалдан аваарай!
Манай тэмээний ноосон эдлэлүүд нь Монголын баруун өмнөд говийн бүс дэх “Хөвчийн цагаан сорт” малчдын хоршооноос гаралтай. Малчин өрх уламжлалт арга ухаанаа хадгалж, бие даасан, экологийн хувьд хор нөлөөгүй, баталгаатай орлого олоход эдгээр бүтээгдэхүүний борлуулалт дэмжлэг болно. 2022 онд тус хоршоо байгуулагдсанаас хойш Олон улсын Тахь Групп (ITG) тэдний ажлыг тууштай дэмжсээр ирсэн.
Эндээс худалдан авалт хийснээр Та ч бас дэмжих боломжтой.

takhi winter

Тогтвортой байдал – том ойлголт

Тахийн мэдээ (english) сонины хамгийн сүүлийн дугаараас экологийн тэнцвэрийг хадгалахын тулд шим мандлын нөөцийг тогтвортой ашиглах чиглэлээр ОУТГ-ын зүгээс судлаачид, Говийн их Дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа болон орон нутгийн иргэдтэй хэрхэн хамтран ажиллаж байгааг уншина уу. Энэхүү маш эмзэг, хуурай экосистемд байгаль, соёлын харилцан нөлөөллийг зохицуулах асуудал нь бүх оролцогчдын хувьд томоохон сорилт юм.