GGB_ranger_looking for Takhi

Зэрлэг амьтан судлах аялал

“Говийн их дархан цаазат газрын (ГИДЦГ-ын) Б хэсгийг зорьсон манай экспедицийн эхний хэсэг зөвхөн судалгаа хийх зорилготой байв. Бид Тахь (Монголын зэрлэг адуу), Хулан (Азийн зэрлэг хулан) болон энэ ер бусын нутгаар чөлөөтэй давхих гэрийн адууны тухай видео бичлэг, хээрийн тэмдэглэл хөтөлж зан төрхийн талаар мэдээлэл цуглуулахад голчлон төвлөрсөн. Энэхүү популяцийн мэдээллийг цуглуулахдаа, төрөлх байгальдаа байгаа адууны зан төрхийн суурь “алтан стандарт”-ыг бидэнд харуулах тахийн сүргийг хяналтын бүлэг болгон албан ёсоор сонгох боломжтой.

2025_speech_Petra Kaczensky_30 years of Takhi reintroduction

Лиллихаммер дахь Олон улсын зэрлэг ан амьтдын конгресс дээр Тахи

Норвегийн Лиллихаммер хотноо болсон Олон улсын зэрлэг амьтдын конгресст ОУТГ-ын Шинжлэх ухааны зөвлөлийн тэргүүн, Профессор, Доктор Каченски Тахь сэргээн нутагшуулах талаар “Монголд тахь сэргээн нутагшуулсан 30 жил – Сургамж, шинэ сорилтууд” сэдэвт илтгэл тавив.

2025_Visit to UN-Office in Ulaanbaatar_ITG Batsukh Jam

Монгол улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газарт ОУТГ зочиллоо

ОУТГ алсын хараагаараа Төв Ази дахь зэрлэг адууны популяци, тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах төслүүдийг дэмждэг. Энэхүү дэмжлэгээ Тахь адууг төрөлх нутагт нь сэргээн нутагшуулах, тусгай хамгаалалттай газар нутгийн экологийн сүлжээг бий болгоход чиглэсэн төслүүдийн олон улсын зохицуулалтаар дамжуулан хэрэгжүүлдэг билээ. Одоогоор ОУТГ нь НҮБ-ын Нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенцийн (CMS https://dev -d9.cms.int/) бүтэц дэх Төв Азийн хөхтөн амьтдын санаачилга CAMI (https://www.cms.int/cami/en)-ийг боловсруулан хэрэгжүүлэх, Монголын Говийг ЮНЕСКО-ийн (https://whc.unesco.org/) Дэлхийн байгалийн өвийн жагсаалтанд бүртгүүлэх, мөн тахь хамгаалж буй байгаль хамгааллын мэргэжилтнүүдийн олон улсын холбоог байгуулах ажлуудад оролцоод байна. Улаанбаатар дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газарт айлчлах үеэр ОУТГ-ын Ерөнхийлөгч Рейнхард Шнидриг, ОУТГ Нийгэмлэгийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын захирал Жамьяндоржийн Батсүх нар НҮБ-ын ажилтан Чадраабалын Ариунаад эдгээр төслүүдийг танилцуулав.

Малчдын зөвлөгөөн

Говийн Их Дархан Цаазат Газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаа, Олон Улсын Тахь Групп хамтран орчны бүсийн Малчдын зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа!
Зөвлөгөөнөөр:
✅ Бэлчээрийн ашиглалт, менежмент
✅ Малын өвчин, урьдчилан сэргийлэлт
✅ Тахь хамгаалал ба хамтын ажиллагаа
✅ Хөдөөгийн бүсийн хөгжлийн боломжууд
✅ Асуулт, хариулттай чөлөөт хэлэлцүүлгүүд өрнөлөө

Эрдэмтэн, судлаачид, малын эмч, олон улсын байгууллагын төлөөлөл, нутгийн малчид нэг дор цугларч туршлага, мэдлэг хуваалцсан үнэ цэнтэй өдөр байлаа.
Хамтын ажиллагаа, оролцоог дэмжсэн энэхүү үйл ажиллагаа нь Говийн экосистемийг хамгаалах, малчдын оролцоог нэмэгдүүлэх чухал алхам боллоо.

Хэн зочлов?

ГИДЦГ-ын Б хэсгийн биологийн олон янз байдлыг судлах зорилгоор тус тусгай хамгаалалттай газрын 20 уст цэгт нарны эрчим хүчээр ажилладаг 40 камер суурилуулаад байна. Эдгээр чухал цэгт зэрлэг амьтдаас гадна мал сүрэг ч ирдэг бөгөөд тэдний зан байдал, харилцан нөлөөллийн талаархи ховор ойлголт олж авдаг.
Усанд ямар төрөл зүйлийн амьтад ирдэг вэ? Зэрлэг амьтад болон мал сүрэг усаа хуваалцдаг уу? Хүний оршихуй амьтдад нөлөөлдөг үү? Камераар мөрдөх манай төсөл эдгээр асуултад хариулт өгөх зорилготой!

Их говийн 50 жил

Дархан цаазат их говь нутаг 50 жилийн ойгоо тэмдэглэж байна.
ITG нь энэхүү үзэсгэлэнт газар нутгийг хамгаалахад өөрийн үйлсээрээ хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна.

Хар сүүлт хаагуур явдаг вэ?

Монголын Говьд хар сүүлт зээрийн хамгийн том популяци нутагладаг байх магадлалтай. Гэхдээ өнөөг хүртэл тэдний шилжилт хөдөлгөөн – нүүдлийн, хэрмэл, тухайн газарт байнга нутагладаг, эсвэл эдгээрийн холимог алин болох нь сайн судлагдаагүй байна. Иймд судлаачдын баг 2024 оны 8 сард ГИДЦГ-ын Б хэсэгт хар сүүлт зээр барьж, хиймэл дагуулын GPS хүзүүвч зүүжээ. Энэхүү судалгааны эхний үр дүнтэй танилцана уу.
Төслийг дэмжиж, санхүүжүүлсэн байгууллагууд: Венийн мал эмнэлгийн их сургуулийн Зэрлэг амьтдын экологийн судалгааны институт; Норвегийн Инланд хэрэглээний шинжлэх ухааны их сургуулийн Ой, зэрлэг амьтдын менежментийн салбар; Олон улсын Тахь груп; Нюрнбергийн амьтны хүрээлэн; ГИДЦГ-ын Б хэсэг.

Казахстаны талд тахь сэргээн нутагшуулах ажилд ОУТГ оролцоно

Зэрлэг адуу, хулан болон бөхөнг Казахстаны Алтан тал хэмээх тал нутагт дахин нутагшуулна. ОУТГ Монголд тахь хамгаалахын зэрэгцээ энэхүү зорилгод хамтарч, “Алтан талыг хамгаалах санаачлага”-д (Altyn Dala Conservation Initiative ADCI) нэгдэж байна. Өргөн хүрээтэй, урт хугацааны уг төсөл нь Казахстаны 700,000 км² талбайг хамарсан бэлчээр нутагт унаган амьтны аймаг бүхий бүрэн цогц экосистемийг сэргээх зорилготой. ADCI бол Франкфуртын Амьтан судлалын нийгэмлэг (ZGF) хамтран үүсгэн байгуулж, Казахстаны Биологийн олон янз байдлыг хамгаалах нийгэмлэг (ACBK) удирддаг хамтарсан төсөл юм. Сүүлийн хоёр жилд хавар илүүтэй дулаарч цас хурдан хайлснаас тахь, хулан нутагшуулах бааз усанд автсан байна. Иймд ОУТГ нь OptisomAs сангийн дэмжлэгтэйгээр өндөрлөг газарт шинэ төв барихад тусалж байна. ОУТГ-ын гишүүн Прага хотын амьтны хүрээлэнгийн хамт олон Европын амьтны хүрээлэнгээс тахь тээвэрлэх үүрэг хүлээжээ.

2025 kazachstan

Казахстанд хийх дадлагын ажил

Алтан талыг хамгаалах санаачлага”-тай хамтран, Казахстаны төв хэсэгт орших Алибигийн нутагшуулах төвийн байгальд дасгах хашаанд байгаа тахь, хулангийн зан төрх, эрүүл мэндийн хяналт, BCS болон шимэгч хорхойн илрүүлэг шинжилгээнд дэмжлэг үзүүлэх ажилд дадлагажигч авахаар болсныг зарлахад таатай байна. Дадлагын ажил нь малын эмчээр суралцагч оюутнууд болон адуу маллах туршлагатай, адал явдалд сонирхолтой хүмүүст зориулагдсан болно. 
Зураг: Франкфуртын амьтан судлалын нийгэмлэг