Хүмүүс

Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн орчны бүсийн малчид

Монгол Улсын 3 сая орчим оршин суугчдын нэг хэсэг нь хот сууринд биш хөдөө амьдардаг юм. Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн орчны бүсэд амьдарч буй Говь-Алтай болон Ховд аймгийн малчид уламжлалт нүүдлийн аж амьдралаар амьдарч байна. .

Малчид мал сүргээ (ихэнхдээ хонь, ямааг) хамгийн сайн бэлчээрийг сонгон жилийн туршид нүүдэллэн амьдардаг. Тэд улирлын чанартай нүүдэл хийхдээ өвөл, хаврын улиралд өвс ургамлын ургац болон цас бага орсон, харин зуны улиралд усны эх үүсвэртэй, сэрүүн, шумуулгүй газрыг сонгодог. Говийн их ДЦГ “Б” хэсэгт малчдын нүүдэллэх хөдөлгөөн хавар (4-6-р сард) дээд цэгтээ хүрдэг ба өмнө зүгт Монгол-Хятадын хилийн уулархаг нутаг болон хойд зүгээрээ Алтайн уулстай залгаа хоёр тэнхлэгээр хязгаарлагддаг.

Нүүдэлчдийн аж амьдрал нь адуу малтай ойр дотно холбоотой байдаг юм. Үүнийг уламжлалт монголчуудын баяр наадмын үеэр морины уралдаан, бөх, сур харваа зэргээс харж болно.

Нүүдэлчид гэр бүл, хамаатан саднаараа Наадам, Цагаан сарын (Монголын шинэ жил) үеэр хоорондоо уулздаг юм. Энэ үеэр тэд баярын хоол хийж /бууз, айраг, хорхог/, тоглоом /шагай харвах/ тоглож, уламжлалт хөгжмийн зэмсэг болох морин хуураар хуурддаг юм.

Ноолуур болон эсгий үйлдвэрлэл нь хамгийн чухал салбар юм

Тухайн нутгийн нүүдэлчдийн 80 гаруй хувь нь орлогынхоо 75-100% -ийг мал аж ахуйгаас олж авдаг нь судалгаагаар тогтоожээ. Нүүдэлчдийн хувьд ноолуур нь эдийн засгийн чухал салбар ч гэсэн Барууны орнууд дахь ноолуурын үнэтэй харьцуулахад тэд маш бага ашиг орлого олдог юм. Хонины ноосоор хийсэн эсгий эдлэл нь Монголд маш их алдартай бөгөөд жуулчдад зориулан жижиг хоршоод хонины ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь улам бүр нэмэгдэж байна. Нүүдэлчдийн хувьд эдийн засгийн хэд хэдэн тулгуур баганатай байх нь чухал байдаг.

Нүүдэлчдийн амьдрал амар биш, зардал ихтэй байдаг. Монголын нүүдэлчдийн орлого нь юуны түрүүнд хоол хүнс, худалдан авалт хийх газар болон аймаг сум орох замын зардал, хувцас болон хүүхдүүдийн боловсролд зарцуулагддаг. Нүүдэлчдийн хүүхдүүд сургуульдаа өдөр болгон явахад их урт зам туулах ёстой болдог тул тэд голдуу сум аймгийн төвд хамаатан саднындаа эсвэл сургуулийн дотуур байранд амьдрах шаардлага гардаг ба, зөвхөн амралтаараа л гэртээ харьдаг байна.

Ардчилал байгаль хамгаалалтанд

Төвлөрлийг сааруулах бодлого Говийн их дархан цаазат газрын Б хэсэгт

Монголын төр нь дүрэм журам, менежментийн төлөвлөгөөний үндсэн дээр тусгай хамгаалалтын газруудад үйл ажиллагаа явуулах хууль эрх зүйн орчин бий болгох болон санхүүгийн дэмжлэг үзүүлдэг юм.

Шууд ардчилалын тогтолцоогоор дамжуулан Монгол улсын аймаг, сум, багууд төр засгийн зүгээс гаргаж буй байгаль хамгаалахад чиглэгдсэн бодлогыг өөрийн нутаг дэвсгэр дээрээ авч хэрэгжүлдэг байна. Энэ нь орон нутгийн төр захиргааны байгууллагууд болон ОУТГ-ын үйл ажиллагаанд илүү эрх чөлөө олгохын зэрэгцээ илүү их хариуцлага шаарддаг юм. Ингэснээр бүгд өөр өөрсдийнхөө ашиг сонирхолыг хэрэгжүүлэхийн сацуу нэг чухал нөхцөл тавигддаг байна – дархан цаазат газрыг хамгаалах болон түүний өдөр дутмын үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах явдал.

Энэхүү ардчилсан тогтолцоо нь Говийн их дархан цаазат газрын Б хэсэгт идэвхтэй үйлчилж байна. Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь орон нутгийн засаг захиргааны байгууллагуудтай байнгын холбоотой ажилладаг. Аливаа нэг чухал шийдвэр гаргах эсвэл өөрчлөлт хийх шаардлагатай үед тус газар нь сонирхсон талуудын уулзалтыг зохион байгуулж, харилцан ойлголцолтонд хүртэл идэвхтэй хэлэлцүүлэг явуулдаг байна.

2018 оноос хойш Лена Михлер , Говийн их дархан цаазат газрын Б хэсэгт болон орчны бүст амьдарч буй нүүдэлчин ардын аж амьдрал тус тусгай хамгаалалттай газрын зорилтуудтай хэрхэн нийцэж байгаа талаар судалж байгаа юм. Эхний судалгаануудын үр дүнгээс харахад тус нутгийн нүүдэлчид байгаль хамгаалах зорилтуудыг дэмждэг ба тусгай хамгаалалтын газрын хамгаалалтын захиргаатай илүү их хамтран ажиллах сонирхолтой байдаг байна. Өнөөдөр тэд тахь хамгаалахтай холбоотой ямарваа нэг ер бусын зүйл ажилагдвал тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд шууд мэдэгддэг болсон. Мөн Говийн их дархан цаазат газрын Б хэсэг дахь бусад зэрлэг амьтдын талаарх ажигласан зүйлээ байнга мэдээлдэг байна.

Хамтын ажиллагаа

Төсөл улам бүр монголжиж байна

ОУТГ-ын гол зорилго нь монголын талын түншүүдтэй мэдлэг болон туршлагаа хуваалцах, ирээдүйд тус төслийг монголын талд бүрэн шилжүүлж цаашид зөвхөн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх хэлбэрээр ажиллахад оршино.

Засгийн газар болон орон нутгийн иргэдтэй нягт харилцаа холбоо тогтоосны ачаар энэ төсөл амжилттай хэрэгжиж байна. Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа болон Улаанбаатар дахь ОУТГ-ын төв оффис нь өөртөө илүү их стратегийн зорилт бүхий даалгаварууд авч байна.

Монгол улсын Засгийн газрын оролцоо

Монгол Улсын Засгийн газар болон ОУТГ-ын хооронд байгуулсан гэрээ нь Говийн их дархан цаазат газрын цаашдын хөгжилд чиглэгдсэн хоёр түнш хоорондын хамтын ажиллагааг зохицуулж байдаг. ОУТГ нь тусгай хамгаалалттай газрын захиргаа, орон нутгийн засаг захиргааны байгууллагууд болон Улаабаатар хот дахь засаг захиргааны төв байгууллагуудтай, ялангуяа Байгаль орчин аялал жуулчлалын яамтай, байнгын холбоотой байдаг. (MET).

10 жил тутамд тусгай хамгаалаттай газрын удирдлага менежментийн төлөвлөгөө, боловсруулж, цаашдын хөгжил, үйл ажиллагааг тодорхойлдог. Үүнийг нь хариуцсан яам нь үнэлж, цаашдын хөгжлийн үе шатуудад зориулж санхүүжилт олгодог.

Энэхүү менежментийн төлөвлөгөөг боловсруулахад ОУТГ нь чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Энэ нь хамтын ажиллаганы гэрээ болон ОУТГ-ын үйл ажиллагааны стратегийн дагуу хамтын ажиллагааны болон харилцан уялдан холбоотой байх нь илүү их үр дүнд хүрэхийг илэрхийлж байгаа юм.

Байгаль хамгаалах талаар мэдээллэх Зэрлэг амьтдын хамгаалалтыг дамжуулж байна

Тусгай хамгаалалттай газар нутгийн талаархи ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор орон нутгийн болон бүс нутгийн сургуулиудад эко клубуудыг байгуулж, байгаль хамгаалах үйлстэй танилцах аялал зохион байгуулж өргөжүүлдэг. Байгаль хамгаалагчид сургууль болон байгууллагуудад тогтмол очиж Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн экосистемийг хэрхэн хамгаалах, тулгамдаж буй асуудлын талаар ярилцлага хийдэг.

Тусгай хамгалалттай газрын хамгаалалтын захиргаа нь аймаг, сум, багуудын засаг захиргаатай байнгын нягт холбоотой ажилладаг юм.

Монголд тахь сэргээн нутагшуулах бусад төслүүд

1992 оноос хойш тахийг Улаанбаатар хотоос баруун зүгт байрлах Хустайн байгалийн, цогцолборт газарт 600 орчим км² талбайд сэргээн нутагшуулсан байна. Голландын иргэд Инге, Ян Боуман нарын гэр бүл Монголын байгаль хамгаалах нийгэмлэгтэй хамтран энэ газарт үлгэр жишээ төсөл хэрэгжүүлжээ. 2021 оны байдлаар Хустайд ойролцоогоор 400 тахь бэлчиж байна.

Баруун Монголын Хомын тал, гэдэг газар ойролцоогоор 100 тахь байна. Энэхүү төслийг Францын Байгаль хамгаалах сангаас санааачилж Швейцарь улсын иргэн Клаудиа Фэ анх хэрэгжүүлж эхэлсэн юм. Одоогоор тахиуд хашаанд бэлчиж байгаа боловч ирээдүйд тахийг зэрлэг байгальд нь чөлөөтөй тавих зорилготой байгаа юм.

Тахь сэргээн нутагшуулах гурван төсөл нь хоорондоо нягт холбоотой байж, мэдээлэл солилцох ба улс төрийн шийдвэр гаргуулах тал дээр хамтран ажилладаг юм. Сүүлийн жилүүдэд генетикийн олон янз байдлыг нэмэгдүүлэх зорилгоор төслүүдийн хооронд амьтан солилцох ажил хийгдэж байна.

Цаашдын хамтын ажиллагаа

Швейцарын хөгжлийн агентлаг, Чехийн хөгжлийн агентлаг зэрэг олон улсын байгууллагуудтай гүнзгийрүүлсэн хамтын ажиллагаа явуулж байна.

Мөн сэргээн нутагшуулах явцыг Норвеги улсын Байгаль судалгааны хүрээлэн болон Монгол Улсын Их сургууль дэмжиж ажилладаг.

УОТГ нь БНХАУ-ын Шинжаан дахь ухааны Шинжлэх ухааны академитай хамтран үндэстэн дамнасан тусгай хамгаалалттай газар нутаг байгуулах тал дээр ажиллаж байна.