“ГОВИЙН ГАЙХАМШИГТ 6” ХӨТӨЛБӨРИЙН ДОЛДУГААР УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН

“Говийн гайхамшигт-6” хөтөлбөрт оролцогч талуудын Шугаман дэд бүтцийг байгальд ээлтэй аргаар төлөвлөн хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулсан “Зэрэгцэн амьдаръя” сэдэвт VII дугаар уулзалт зөвлөлгөөн Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд 2023 оны 10 дугаар сарын 07-08 ны өдрүүдэд боллоо. Дэлхийн байгаль хамгаалах сангийн (WWF) санаачилсан энэхүү арга хэмжээг Говь-Алтай аймгийн засаг даргын тамгын газар, Говь-Алтай аймгийн БОАЖГ, Монгол элсний УТХГ хамтран зохион байгуулсан бөгөөд Шинжлэх Ухааны Академи, Баянхонгор, Завхан, Ховд аймгийн БОАЖГ, ГИДЦГ-ын “А” болон “Б” хэсгийн хамгаалалтын захиргаа, Хустайн байгалийн цогцолбор газар, Их Богдын УТХГ, Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргаа, Хар нуур Ховд голын сав газар, KFW төсөл, АУЭХС зэрэг байгууллагууд оролцож, нүүдлийн зэрлэг амьтдын амьдрах орчинд нийцүүлэн амьтдад зориулсан гарц, холбогдох стандарт MNS 6735:2018-ыг байгуулан хэрэгжүүлэх тухай сонирхолтой илтгэл сонсож, амьтдын амьдрах орчинд шугаман дэд бүтцээс үзүүлж буй нөлөөлөл, хэтийн чиг хандлагын талаар хэлэлцлээ.