Тахь хамгаалах төслүүдийн олон улсын сүлжээ

Монгол хэлээр Тахь гэж нэрлэгддэг монгол адуу 1960-аад оны сүүлчээр байгальд устсан. Говь цөлийн бүсийн бэлгэдэл болсон энэ зэрлэг адуунаас ердөө арван хоёр бодгаль амьтны хүрээлэнд үлджээ. Энэ зүйл нь олзлогдон хагас байгалийн нөхцөлд буюу том хашаанд тэжээгдэн үлдсэн. Хустайн байгалийн цогцолборт газар болон Зүүнгарын говийн тусгай хамгаалалттай газар нутагт тахийг байгальд нутагшуулах анхны төслүүдийг 1992 онд Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлж эхэлсэн. Говь Алтай аймагт хэрэгжиж буй уг төслийг 25 жилийн турш ОУТГ туршлага, санхүүжилтээр дэмжин ажиллаж байна. Хагас байгалийн болон байгалийн нөхцөлд тахийг хамгаалах төслийн сүлжээг бий болгох зорилгоор Монгол, Хятад, Казахстан, Орос, Унгар, Чех, Франц, Испани, Швейцарь зэрэг улсын төслийн менежер, судлаачдын оролцоотойгоор 2024 оны есдүгээр сарын 23-26-ны хооронд Хустайн байгалийн цогцолборт газарт зөвлөгөөн зохион байгууллаа. Уулзалтын төгсгөлд ОУТГ-ийн Ерөнхийлөгч тахь хамгааллын бүхий л төслүүдийг олон улсын хэмжээнд зохицуулахад идэвхтэй дэмжлэг үзүүлэхээ амлав.