Тахь нутагшуулж байгаа хүмүүс жилийн жилд анхны тахийн гүү унагалахаар нэг их баярладаг юм. Тахийн усанд Ажнай азарганы сүргийн Алтай гүүнээс 3-р сарын 19 нд мэндэлсэн 2021 оны анхны эр унагыг энэ долоо хоногийн дундуур манай байгаль хамгаалагч нар очиж үзлээ. Унага сайн байна. Энэ нутагт тахь сэргээн нутагшуулсан 29 жилд 3-р сард төрсөн анхны унага юм. Энэ жилийн ууган унаганы ээж Алтай гүү тахийн усанд 2006 онд төрсөн анхны унага байсан юм.