ЮНЕСКО-гийн Дэлхийн байгалийн

ЮНЕСКО-гийн Дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн газрууд бол биологийн олон янз байдал, экосистем, геологи болон онгон зэрлэг байгаль бүхий үзэсгэлэнтэй газар нутаг, ба дэлхийд цорын ганц, давтагдашгүй газрууд юм. Олон улсын тахь групп (ОУТГ) нь Михайл Сукковын сан, Монголын шувуу хамгаалах төв, Норвегийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Их Сургуультай хамтран 2023 онд Монголын говийн нийт 83’000 км2 талбай бүхий зургаан тусгай хамгаалалттай газрын сүлжээг хамруулан нэр дэвшүүлэхэд бэлтгэх төслийг эхлүүлээд байна. Олон улсын түвшинд тод томруун харагдахуйц энэ төслийг дэмжих зорилгоор ОУТГ-ын Ерөнхийлөгч Райнхард Шнидриг, ОУТГ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын Гүйцэтгэх захирал Жамьяндоржийн Батсүх нар НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч н. Тапан Мишратай 2024 оны 10-р сарын 3-ны өдөр Улаанбаатар хотноо уулзав.