Олон улсын Тахь Групп (ОУТГ)

Олон улсын Тахь Групп (ОУТГ) нь Швейцар улсын хуулийн дагуу бүртгэлтэй төрийн бус байгууллага юм. Удирдах зөвлөл нь сайн дурын үндсэн дээр ажилладаг. Гишүүд нь хувь хүмүүс болон байгууллагуудаас бүрддэг. Дүрэм

ОУТГ-ийн зорилго нь 18,000 км² талбай бүхий Монгол улсын Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийг хамгаалахад дэмжлэг үзүүлэх явдал юм. Энэ бүс нутаг нь тахь, хулан болон Евразийн хээр талын олон тооны ховордсон амьтдын тогтвортой популяцийн амьдрах орчин болдог бөгөөд ойролцоох уулархаг бүс нутгийг мөн хамардаг. Бүх үйл ажиллагаа шинжлэх ухааны үндэслэл дээр тулгуурлан хэрэгждэг.
ОУТГ нь дадлага (internship) санал болгодоггүй.

Зэрлэг адууны нөхөд” (Friends of the Wild Horse)

Зэрлэг адууны нөхөд нь ОУТГ-ийн санхүүжилт босгох салбар байгууллага юм. Энэ нь мөн Швейцар улсын хуулийн дагуу бүртгэлтэй (бүх кантонд татвараас чөлөөлөгдсөн) холбоо болно. Удирдах зөвлөлийн гишүүд нь сайн дурын үндсэн дээр ажилладаг бөгөөд гишүүд нь хувь хүмүүс болон байгууллагууд байдаг.

Тус холбооны зорилго нь Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэг дахь ОУТГ-ийн үйл ажиллагааны урт хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг хангах явдал юм.

Хандивыг хариуцлагатай, зөв зохистой ашиглах нь ОУТГ болон “Зэрлэг адууны нөхөд” холбоодын хувьд маш чухал. Хандивын ихэнх хэсгийг Монгол улс дахь төслүүдэд зарцуулдаг. Дүрэм

Олон улсын Тахь Групп (ОУТГ)

Гүйцэтгэх удирдлага

Жамьяндоржийн Батсүх

ОУТГ-ын ТГ-ын гүйцэтгэх захирал
ОУТГ-ын энэ төсөл надад маш их таалагддаг. Тахийн талд тахь, хар суулт зээр болон бусад зэрлэг амьтдыг харахад үнэхээр гайхалтай мэдрэмж төрдөг. Байгаль орчныг хамгаалах үйлст зүтгэж байгаадаа их баяртай байдаг ба үүгээрээ бахархадаг.

Жамьяндоржийн Батсүх
ОУТГ-ын ТГ-ын гүйцэтгэх захирал

Фэй Гоэдблүүд

ОУТГ-ын Швейцар дахь гүйцэтгэх захирлын орлогч
Би багаасаа л моринд хайртай, Пржевальскийн адууг сонирхдог байлаа. Тахьтай холбоотой ажил хийх боломж гарч ирэхэд би үүнд оролцох ёстойгоо ойлгосон. Үе үеийн хүмүүс үргэлжид, зэрлэг байгальдаа буй энэ гайхалтай амьтныг харж, мэдэрч, үнэ цэнийг ойлгох боломжтой байх нь миний хувьд тун чухал.

Фэй Гоэдблүүд
ОУТГ-ын Швейцар дахь гүйцэтгэх захирлын орлогч

Лена Мичлер

Нийгэм-эдийн засаг төслийн удирдагч
Би Говийн “Б”-д өөрийн биологийн болон соёлын олон янз байдлыг судлах докторын ажлаа хийж байгаа. Миний зорилго бол говийн эрс тэс уур амьсгалд үргэлж сайн бэлчээр, ус бараадан амьдардаг зэрлэг амьтад, малчид малынхаа хамт зэрэгцэн оршиж байгааг судлах явдал юм.

Лена Михлер
Нийгэм-эдийн засаг төслийн удирдагч

ОУТГ-ийн Удирдах зөвлөл

Райнхард Шнидриг

Ерөнхийлөгч
Зэрлэг байгальд эрх чөлөөтөй давхиж буй адууг харахад миний сэтгэл зүрх үргэлж баярладаг. ОУТГ нь тахийг эх оронд нь буцаан авчрахад Монголын эрх баригчидтай амжилттай хамтран ажиллаж байна. Өнөөдөр 300 гаруй зэрлэг адуу говийн өргөн уудам нутгаар давхиж байна.

Райнхард Шнидриг
Ерөнхийлөгч.

Кристиан Штауффер

Дэд ерөнхийлөгч
ГИДЦГ-ын Б хэсэгт хэрэгжүүлж байгаа тахь нутагшуулах төсөл нь олон улсын хэмжээний ач холбогдолтой амжилттай хэрэгжиж байгаа төслүүдийн нэг юм. Хүн болон зэрлэг амьтад байгаль дээр зэрэгцэн оршин тогтнох явдал нь энд бодитойгоор харгадаж байгаа бөгөөд ийм байх ёстой тул би үүн дээр тууштай зогсох болно.

Кристиан Штауффер
Дэд ерөнхийлөгч

Ребекка Блюмер

Санхүү
Миний бие байгаль хамаалах олон янзын төсөл хөтөлбөрүүдийн дэмжигч бөгөөд тэдний нэг нь ГИДЦГ “Б” хэсэгт тахийг сэргээн нутагшуулж байгаа тахийн төсөл юм. Би ОУТГ-ийн санхүүчийн ажлыг сайн дураараа хийдэг ба энэ ховор амьтныг өсгөх ажилд гар бие оролцон ажиллаж байгаадаа баяртай байна.

Ребекка Блюмэр
санхүүч

Рут Баумгартнер

Нарийн бичгийн дарга
Энэ төсөл нь гайхамшигтай сайхан ажил юм. 1996 оноос хойш тахь тээвэрлэн авчрах ажилд малын эмчээр оролцон, Тахийн талд мал эмнэлзүйн ажлыг хариуцан ажиллаж байсандаа баяртай байгаа бөгөөд энэ их ажлын нэгээхэн хэсэг болж байгаадаа сэтгэл хангалуун байдаг.

Рут Баумгартнер
Нарийн бичгийн дарга

Барбора Добиасова

Удирдах зөвлөлийн гишүүн
Би Прагийн амьтны хүрээлэнгийн туурайтан амьтдын хөтөлбөрийн удирдагчийн хувьд, Говийн их дархан цаазат газрын Б хэсэг болон Казахстанд Тахь сэргээн нутагшуулах, хамгаалах төрөл бүрийн төслүүд, зүүн Монгол дахь шинэ төсөлд оролцож байгаа билээ. 2020 оноос хойш "EAZA EX situ хөтөлбөр" (EEP).

Барбора Добиасова
Удирдах зөвлөлийн гишүүн

Карин Хинденланг Клерк

Удирдах зөвлөлийн гишүүн
Ховордсон амьтдыг агнаж байгаа тухай таагүй мэдээ ар араасаа гарч байгаа энэ үед манай Цюрихийн Лангенбергийн зэрлэг амьтдын хүрээлэнд байгаа тахиудын төрөл садан нь Монголын уудам нутгаар давхиж байгааг төсөөлөхөд надад үнэхээр сайхан санагддаг.

Карин Хинденланг
Удирдах зөвлөлийн гишүүн

Свэн Хоффманн

Хуулийн зөвлөх
Свэн Хоффманн
Хуулийн зөвлөх

Ярослав Зимек

Прага хотын амьтны хүрээлэнгийн төлөөлөгч
судлалын дэд захирлаар ажиллах болсноор Тахь миний амьдралд орж ирсэн юм.
Он жил өнгөрөхөд, тэсч үлдсэн сүүлчийн зэрлэг адуу миний зүрх сэтгэлд улам ойр болжээ.

Ярослав Зимек
Прага амьтны хүрээлэнгийн төлөөлөгч

Түншүүд

Петра Каченский

ОУТГ-ийн Судалгааны зөвлөлийн дарга
Өргөн уудам тал нутаг намайг үргэлж гайхшруулж ирсэн. 2001 онд анх удаа би ГИДЦГ “Б” хэсэгт судалгааны ажлаар ирж байсан билээ. Тэр үеэс хойш энэ бүс нутагт хэрэглээний шинжлэх ухааны төслүүдийг дэмжиж ажиллаж байна.

Петра Каченски
ОУТГ-ийн Судалгааны зөвлөлийн дарга

Нанжидын Алтансүх

ГИДЦГ “Б” хэсгийн Хамгаалалтын захиргааны дарга
Унаган нутаг уул, ус, байгаль эх дэлхийгээ онгон дагшнаар нь ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээхийн төлөө сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байгаадаа баяртай байдаг.

Нанжидын Алтансүх
ГИДЦГ “Б” хэсгийн Хамгаалалтын захиргааны дарга

ОУТГ-ийн гишүүд

ОУТГ-ийн үүсгэн байгуулагчид болон хүндэт гишүүд

oswald
Кристиан Освальд
санаачлагч болон
анхны дэмжигч агсан
Ochir Dorjraa
Очирын Доржраа
санаачлагч болон
анхны монголын
талын зохицуулагч
thomas-pfisterer
Томас Пфистерер
хүндэт ерөнхийлөгч
dorothee-stamm
Дороти Штамм
хүндэт гишүүн †
jean-pierre-siegfried
Жан-Пьер Зигфрид
хүндэт
ерөнхийлөгч агсан †

Байгууллагууд

Түнш төслүүд – Тахь хамгаалах эвсэл (PHCA)

 

ОУТГ болон Монгол улсын Засгийн газрын санхүүжилт

Тахь (Przewalski’s horse)-ийг түүний хамгийн сүүлд зэрлэг байгальд бүртгэгдсэн нутагт нь сэргээн нутагшуулах, мөн зэрлэг байгаль дахь тогтвортой популяцийг сэргээн бий болгох ажил нь олон түнш байгууллага, хувь хүмүүс, институциүд болон Монгол улсын Засгийн газрын дэмжлэггүйгээр боломжгүй юм.

Монгол улсын Засгийн газар
Монгол улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ) нь Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн Хамгаалалтын захиргааны ажилтнуудын цалингийн ихэнх хэсгийг санхүүжүүлдэг.

Олон Улсын Тахь Групп (ОУТГ)
ОУТГ нь “Зэрлэг адууны нөхөд” холбоонд хандивлагдсан хөрөнгийн тусламжтайгаар үйл ажиллагааны болон хэрэгжүүлж буй төслүүдийн зардлыг санхүүжүүлдэг. Гэсэн хэдий ч зарим нэгэн төслүүдийн хувьд тусдаа санхүүжилтийн эх үүсвэр хайх шаардлага гардаг. Судалгааны тэтгэлгүүд нь мөн санхүүжилтийн чухал хэсэг болдог.

Талархал!

ОУТГ нь тогтмол хандив өгч бидний ажлыг дэмждэг “Зэрлэг адууны нөхөд” холбооны гишүүд, болон бусад компани, байгууллагуудаад чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Magden хот дахь Peter Haller Treuhand AG болон ноён Peter Kistler нарт тусгайлан талархал илэрхийлж байна!

Аудит

Magden хот дахь Peter Haller Treuhand AG нь ОУТГ болон “Зэрлэг адууны нөхөд” холбооны санхүүгийн аудитыг үнэ төлбөргүйгээр гүйцэтгэдэг юм.

Тахийн мэдээ сонин

Ноён Peter Kistler нь “Зэрлэг адууны нөхөд” холбооны гишүүд болон бусад тахь сонирхогчдод ОУТГ-ийн өдөр дутмын үйл ажиллагаа, мөн Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн амьтан, ургамлын талаар тогтмол мэдээлэл хүргэдэг Тахийн мэдээ сонингийн нийтлэгч юм.

Хандивлагчид

Судалгааны санхүүжилт ба ноу-хау

Сангууд болон компаниуд

Takhi,Takh,Przewalskipferd,International Takhi Group,Great Gobi B SPA,Gobi B Reservat,Urwildpferd,ITG,Freunde des Wildpferdes,Vorstand,Reinhard Schnidrig,Christian Stauffer,Rebekka Blumer,Lena Michler,Petra Kaczensky,Miroslav Bobek,Batsukh,Christian Oswald

Дэмжигчид

Ребекка Блюмер, Рихентал хот (Швейцар Улс), Петер Кистлер, Рихентал хот (Швейцар Улс), Петер Видмер агсан, Ротрист хот (Швейцар Улс), Юрг Видмер, Мургентал хот (Швейцар Улс)
Анна Цемп Сан, Мэннедорф хот (Швейцар Улс), Балдингер ба Балдингер, Аарау хот (Швейцар Улс), Ролф Баумгартнер агсан, Рихтерсвил хот (Швейцар Улс), Биокема Криссиер (Швейцар Улс), БРУГГ Роорсистем ХК, Клайндөттинген хот (Швейцар Улс), Гуидо Допплер, Хюттен хот (Швейцар Улс), Юрг Айхенбергер, Базел хот (Швейцар Улс), Др.Е. Гройб ХК, Берн хот (Швейцар Улс), Яэглин ба Лудэр ХК, Обервилл хот (Швейцар Улс), Базел Ланд муж, (Швейцар Улс), Цюрих муж, (Швейцар Улс), Др. Хайнц Ланц болон Розмари Ланц, Гемпен хот (Швейцар Улс), Австри Улсын Амьдралын яам, Амьтан хамгаалах Малоу сан, Цюрих хот (Швейцар Улс), Карл Майер сан, Базел хот (Швейцар Улс), Мигрос, Базел хот (Швейцар Улс), Ротари клуб, Аарау хот (Швейцар Улс), САН ХХК, Райден хот (Швейцар Улс), Дороти Штамм, Майлен хот (Швейцар Улс), ховор адуу хамгаалах Вернер Штамм сан, Базел хот (Швейцар Улс), Др. Марианн Штинер, Оффринген хот (Швейцар Улс), Миша А.Штоклин, Майлен (Швейцар Улс), Сваровски Оптик, Халл хот (Австри Улс), Тео Вухер сан, Кюзнахт хот (Швейцар Улс), Зэрлэг адууны андууд нийгэмлэг, Зилвалд хот (Швейцар Улс), Цюрих хотын Мал эмнэлэг (Швейцар Улс), Амьтны хүрээлэнгүүдийн холбоо, Вуппертал хот (Дани Улс), Хелен фон Опел агсан, Майлен хот (Швейцар Улс), Майя Ваннер болон Петер Кристоф Ваннер, Вюренлоз хот (Швейцар Улс), Дэлхийн амьтны хүрээлэн, аквариумын холбоо (WAZA), Гланд хот (Швейцар Улс), Хилдегард Вендт, Рихтерсвил хот (Швейцар Улс), доктор Ута Вертеманн болон доктор Люциус Вертеманн, Рихен хот (Швейцар Улс), Цюрих Лангенберг зэрлэг амьтны хүрээлэн, Лангнау ам Албис хот (Швейцар Улс), Карлсруе амьтны хүрээлэн (Дани Улс), Зальцбургийн амьтны хүрээлэн (Aвстри Улс), Торонто хотын амьтны хүрээлэн (Канад Улс), Цюрих хотын амьтан хамгаалах (Швейцар Улс), Хайнц Цвайфел, Аарау (Швейцар Улс), Биологийн судалгааны Базел Сан (CH), Бөрдлайф (CH), Богут-Ионак-Сан (CH), 1зэрлэг болон бусад.

Тахь нийлүүлсэн байгууллагууд

Askania Nova
Askania Nova
Zoo Rotterdam
Zoo Rotterdam
Tierpark Chemnitz
Tierpark Chemnitz
Zoo Berlin
Zoo Berlin
Taronga Zoo
Taronga Zoo
Hustai logo
Hustai logo
Whipsnade Wild Animal Park
Whipsnade Wild Animal Park
Saupark Springe
Saupark Springe
Marwell Zoo
Marwell Zoo
Zoo Halle
Zoo Halle
Wilhelma Stuttgart
Wilhelma Stuttgart
Tierpark Sababurg
Tierpark Sababurg
La haute touche
La haute touche
Zoo Karlsruhe
Zoo Karlsruhe
Zoo Schwerin
Zoo Schwerin
Wildnispark Langenberg
Wildnispark Langenberg
Tiergarten Nürnberg
Tiergarten Nürnberg
Tierpark Berlin
Tierpark Berlin
Kölner Zoo
Kölner Zoo
Annotation
Annotation
Zoo Bratislava
Zoo Bratislava
Prag Zoo
Prag Zoo
Zoo Salzburg
Zoo Salzburg

Швейцарын ховор адуу хамгаалах Вернер Штамм Сан
Хятадын Жимсарын Үржлийн Төв