Говийн шим мандал газар

ГИДЦГ “Б” хэсгийн Шим мандлын экосистем

Уур амьсгал

Говийн их дархан цаазат газар нь эх газрын маш хуурай уур амьсгалтай Өдөр шөнө болон улирлуудын температур хоорондоо эрс ялгаатай. Жилийн дундаж температур нь хасах хязгаарт байдаг нь далайн түвшнээс дээш 1,100-2,900 метрийн өндөрт оршдогтой холбоотой. Нуруудын онцлогууд нь олон янзын баялаг эко систем бий болоход ихээхэн нөлөөлдөг.

Говийн их дархан цаазат газрын “Б“ хэсэг нь Алтайн нуруу болон Хятад улсын нутагт орших илүү хуурай говийн хэсгийн хооронд оршдог. Хур тунадасны хэмжээ нь жилд 150 мм орчим буюу заримдаг цөлийн уур амьсгалтай. Хур тунадас нь хүйтний улиралд цас, зуны улиралд ихэвчлэн бороо хэлбэрээр ордог.

Зөвхөн хуурай уур амьсгал болон температурын өндөр хэлбэлзэл төдийгүй жилийн улирал хоорондын асар их ялгаа нь амьдрах орчны онцлог шинж болж байдаг тул ургамалжилт нь усны стресс болон температурын өндөр ялгааг даван туулах шаардлагатай болдог. . Амьтадын хувьд нүүдэллэн амьдрах өндөр чадвар нь тухайн нөхцөл байдлаас шалтгаалан тохиромжтой амьдрах орчноо олоход нь давуу тал болж байдаг.

Энэ нь ялангуяа цас ихтэй жил, хахир хүйтэн өвлийн улиралд илүү ажиглагддаг. Монголоор ийм үзэгдлийг зуд гэж нэрлэдэг бөгөөд зудын үед мэрэгч амьтад зэрэг суурин амьдардаг популяцын хувьд томоохон хорогдолд хүргэдэг байна. Нүүдэлдэг амьтдын зүйлүүд нь зуд зэрэг байгалийн гамшигаас зайлсхийж, нүүдэлснээр том хэмжээний хорогдолд орохгүй байх боломжтой. Гэсэн хэдий ч популяцын мэдэгдэхүйц хэлбэлзэл нь амьтны олон зүйлд тохиолддог бөгөөд энэхүү динамик экосистемийн илэрхийлэл болж байдаг.

Ургамалжилт

Ургамал ургах богино хугацаа, усны хязгаарлагдмал хүчин зүйл зэрэг нь ургамал ургах чадвар бага байгааг харуулж байна. Энэ нутгийн цөөхөн хэсэг газарт ургах хайлаасыг эс тооцвол ой гэх зүйлгүй. Хур тунадаснаас хамааралтай тул ургамалжилт жил бүр өөр өөр байдаг. Цас ихтэй өвөл эсвэл зун нь их хэмжээний бороо орсон жил ургамал ихээр ургадаг тул ургамалжилтын чадамж жилийн дунджаас хэд дахин нэмэгдэж болдог. .

Газрын хөрсний усны урсац нь ургамалжилтаар дамжин харагдана. Алтайн уулсаас цугларсан ус нь тэгш тал хээрээр олон зуун бээр урсаж, цөлийн хотгоруудад нэвчдэг тул усны урсацын дагуух эдгээр газар нь ургамлын баялаг шинж чанартай. Ургамалжилт нь заган модоор тодорхойлогддог бөгөөд заг нь таатай нөхцөлд жижиг мод болтлоо ургаж чаддаг. . Загийн сөөгүүд нь ихэвчлэн сухайн сөөгтэй холилдон ургадаг.

Хамгийн их дагалдах ургамал нь өндөр сөөг хэлбэрээр ургадаг өвсний нэг төрөл болох гялгар дэрс (Achnatherum splendens). хөрсний усны урсацаас алслан сайрын хялгана (stipa glarosa) болон шарилжны олон төрлийн зүйлүүд ургана. Эдгээр ургамал нь адууны гол тэжээл болдог. Өндөрлөг хэсэг нь ургамалжилгүй, том талбайг эзэлсэн цөл хэлбэртэй байдаг.

Амьтны аймаг

Говийн ба нэг онцлох амьтан бол 3хулан юм. Хулан нь улирал болон хур тунадаснаас хамааран том сүргээр нүүдэллэн амьдардаг. Амьдрах орчны хуваагдмал байдлаас болж тоо толгой нь огцом цөөрч байгаа тул Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэг нь энэ зүйлийн хувьд чухал амьдрах орчин болж байна.

Хулангаас гадна Хар сүүлтий зээр (Gazella subgutturosa) нь ихэвчлэн тал хээр газарт тааралдана. Хар сүүлтий зээр нь жижиг сүргээр амьдардаг бөгөөд тоо толгой нь орон нутагт хэлбэлзэж байдаг. Бусад туруутан амьтад болох янгираргалийн тархалт нь зөвхөн уулархаг хэсгээр хязгаарлагддаг. Ирвэс мөн уулархаг хэсгээр, тал хээр газраар шилүүс, мануул тархсан.

Харин чоно маш өргөн орон зайд тэнүүчлэн амьдардаг. Тахь болон хулангийн тархац нутагт чоно ихтэй байдаг нь тэдний тоо толгойд нөлөөлж байдаг. Нэг жилийн хугацаанд залуу эмэгчин чоно 143’000км2 газар нутгаар, өөрөөр хэлбэл Швейцарын нутгаас 3,5 дахин их нутгаар нүүж амьдардаг байна.

Говийн бас нэг онцлог нь говьд олон зүйлийн жижиг хөхтөн амьтад тэдгээртэй уялдаатай амьдардаг махчин шувууд байдаг байна. Тэдгээрийн нягтрал маш их ялгаатай байж болно. Дараалсан 2-3 жилийн дараа сар болон жижиг бүргэдийн төрөл зүйлүүд маш өндөр нягтралтай байж ч болдог. Мөн Нөмрөг тас, ёл тогтмол тааралдана.

Үржил шим багатай газар олон амьтан байвал мэдээж амьдрах том талбай шаарддаг. Тийм учир үржил шимтэй газруудад амьтдын хооронд өрсөлдөөн ихтэй, ялангуяа гэрийн малын тоо толгой нэмэгдэх нь асуудал үүсгэж болзошгүй юм.

Амьтны аймаг

Хамгаалалтын статус

Говийн их дархан цаазат газрын “Б“ хэсэг

Говийн их дархан цаазат газрын “Б“ хэсгийг 1972 онд Шим мандлын нөөц газар, 1975 оноос хойш Дархан цаазат газар болгон тогтоосон. Тухайн үед 9’000 км2 орчим талбай бүхий Говийн их дархан цаазат газрын “Б“ хэсгийг байгуулсан гол зорилго нь устаж үгүй болох нь хараахан батлагдаагүй байсан тахийг хамгаалах явдал байв. 2019 онд Монгол Улсын Их хурлын тогтоолоор Дархан цаазат газрын нутгийг 18’000 км2 орчим болгож талбайг өргөжүүлсэн байна. Энэхүү өргөтгөл нь Тахь төсөл болон Олон улсын тахь группын ажлын амжилт байлаа.

Говийн их дархан цаазат газрын “Б“ хэсэг нь Монгол улсын 20 Дархан цаазат газар (ДЦГ)-ын нэг нь бөгөөд орчны бүстэй Олон Улсын Байгаль хамгаалах холбооны IUCN, 1 дүгээр ангиллал болох онгон бүсэд хамаарах юм. .

ЮНЕСКО-гийн шим мандлын нөөц газар
Говийн их дархан цаазат газрын “Б“ хэсэг нь Монгол Улсын хууль тогтоомжоор Дархан цаазат газар төдийгүй ЮНЕСКО-ийн шалгуурын дагуу Говийн их дархан цаазат газрын “А“ хэсгийн хамт Шим мандлын нөөц газар юм. Энэ төрлийн хамгаалалттай газар нутгийг хүн ард ба биосферийн нийтлэг зорилгод нийцүүлэн, тухайн нутаг дэвсгэрт амьдарч буй хүмүүс болон байгальд ээлтэй хөгжлийг бий болгох зорилгоор байгуулсан байдаг.

Хүн ба байгальд нийцүүлсэн Шим мандлын нөөц газар

Говьд нүүдэлчид эрт дээр үеэс амьдарсаар ирсэн бөгөөд тэдний амьдралын хэв маяг нь үндсэндээ тогтвортой бөгөөд экосистем, ялангуяа тухайн нутгийн амьтдын эрэлт хэрэгцээтэй зохицон оршдог. . Шим мандлын нөөц газарт нэг талаар өнөө үед хүн амьдардаггүй газар бараг байхгүй, нөгөө талаас орон нутгийн хүн амын ашиг сонирхол нь байгалийг үр дүнтэй хамгаалахын тулд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг болохыг харгалзан үздэг.

ГИДЦГ-ын “Б” хэсэгт ч нүүдэлчин ард нь амьдрах орчноо хадгалах, ялангуяа уул уурхайн сөрөг нөлөөллөөс хамгаалах сонирхолтой байдаг нь 2019 онд Дархан цаазат газрын нутгийг өргөжүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн юм. . Байгаль орчин, нүүдэлчин хүн ардын амьдрах орчноо хамгаалах сонирхол хэвээр байгаа бөгөөд тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх санаа, түүний зорилгыг нутгийн хүн ард дэмжиж байдаг..

Говийн их дархан цаазат газрын “Б“ хэсгийн менежмент

Тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент амжилттай хэрэгжих нь мэдлэг, мэдээллээс гадна хүн хүч болон санхүүгийн нөөц маш чухал байдаг.

Тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалахад байгаль хамгаалагчид гол үүрэг гүйцэтгэдэг. Тэд бол тусгай хамгаалалттай газрын зорилго, зорилтыг газар дээр нь хэрэгжүүлэх, нутгийн ард олныг холбоход гол үүрэг гүйцэтгэдэг юм. Говийн их дархан цаазат газрын “Б“ хэсгийн байгаль хамгаалагчид бараг бүгдээрээ тухайн нутгийн иргэд байдаг.

2020 онд байгаль хамгаалагчдын тоог 7 байсныг 21 болгож нэмэгдүүлсэн нь Монгол улсын Засгийн газар тусгай хамгаалалттай газар нутгийн зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулдагыг харуулж байна. . Зорилгодоо хүрэхийн тулд сайн бэлтгэгдсэн ажилтнуудаас гадна тохиромжтой дэд бүтэц, хангалттай нөөц (жишээлбэл, тээврийн хэрэгслийн шатахуун) шийдвэрлэх ач холбогдолтой юм. Олон жилийн турш Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааг шаардлагатай тоног төхөөрөмж, унаа тэргээр хангахад Олон улсын тахь групп хувь нэмрээ оруулсаар ирсэн.

Менежментийн төлөвлөгөө нь төлөвлөлт, хяналтын гол хэрэгсэл болох нь

Бүх дархан цаазат газрын адил ГИДЦГ-ЫН “Б” хэсгийн бүх үйл ажиллагаа хоорондоо нягт уялдаа холбоотой байх ёстой. Бүх гол оролцогч талуудын хамтарч боловсруулсан менежментийн төлөвлөгөө энэхүү уялдаа хангах үүрэгтэй. Ингэснээр нөөц боломжийг үр ашигтай зохицуулж ашиглах, тэргүүлэх чиглэлд чиглүүлэх, зөрчилдөөнийг эрт шийдвэрлэх боломжтой юм. . ГИДЦГ-ЫН “Б” хэсгийн одоогийн менежментийн төлөвлөгөөг 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд уг төлөвлөгөө нь ойрын хэдэн жилийн туршид бүх оролцогч талуудын үйл ажиллагааг бүтээлч байдлаар удирдан зохицуулах хэрэгсэл юм. .

Судалгаа

ГИДЦГ-ЫН “Б” хэсэгт тахийг сэргээн нутагшуулах төслийг хэрэгжүүлж эхэлсэн 1997 оноос хойш судалгаа шинжилгээний ажил ихээхэн ач холбогдолтой байсаар ирсэн. IUCN-ийн Зэрлэг амьтны зүйлийг дахин нутагшуулах мэргэжилтний бүлгийн удирдамжийн дагуу аливаа нэгэн төслийг шинжлэх ухааны үндэслэлтэй удирдахад судалгаа нь гол үүрэг гүйцэтгэх ёстой.

Эхлээд Зальцбургийн амьтны хүрээлэн болон дараа Вена дахь Зэрлэг амьтан болон Экологи судлалын институт (FIWI)-д ажиллаж байсан Крис Вальцер, Петра Каченский нарын хийсэн судалгааны ажлууд нь энэхүү төслийг чиглүүлэх болон цаашдын хөгжилд чухал өгөгдөл мэдээлийн сан бий болгосноос гадна олон жилийн турш санхүү, өөрсдийн оролцоогоор дэмжиж ирсэн.

Олон улсын тахь групп нь өнөөгийн байдлаар Норвегийн байгаль судлалын институт (NINA)-д ажиллаж байгаа Петра Каченскийн Inland Norway University of Applied Science (INN) Veterinärmedizinische Universität Wienудирдлагын дор төслийн цаашдын хөгжлийг зохицуулах судалгааны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. удирдлагын дор төслийн цаашдын хөгжлийг зохицуулах судалгааны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Ihre Fachgebiete sind Umwelt- und Naturschutz und das Management von Schutzgebieten.

Судалгааны чиглэлүүд

Олон улсын тахь групп нь 2017 онд судалгааны гол чиглэлүүдийг тодорхойлж, тасралтгүй хөгжүүлсээр байгаа бөгөөд 11 тэргүүлэх чиглэлийг баримтлан ажиллаж байна. .

Одоогийн байдлаар дараах дөрвөн төслийг хэрэгжүүлж байна. Үүнд:

  • Нийгмийн эдийн засаг: Судлаач Лена Мичлер Говийн их дархан цаазат газрын “Б“ хэсгийн нүүдэлчин малчдын эрхэлж буй мал аж ахуйн экосистемд үзүүлж байгаа нөлөөллийн сэдвээр докторантын ажил хийж байна. Тэрээр энэхүү ажлын хүрээнд ГИДЦГ “Б“ хэсгийн нийгэм, эдийн засгийн төслүүдийн суурийг бүрдүүлж, хамгаалалттай газрын ажилд орон нутгийн хүмүүсийг илүү сайн хамруулах боломжуудын талаарх асуудлуудыг хөндөж байгаа юм.
  • Түлхүүр зүйлүүдийн мониторинг: Тахийн хамт хулан болон хар сүүлтий зээр нь Говийн их дархан цаазат газрын “Б“ хэсгийн гол түлхүүр зүйл амьтан бөгөөд 5 жил тутамд системтэйгээр тэдний тооллогыг хийж байгаа юм. Дараагийн тооллогыг 2021 оны намар хийх бөгөөд энэ удаа дроныг анх удаа ашиглахаар төлөвлөж байна. .
  • Усны төсөл: Говийн их дархан цаазат газрын “Б“ хэсэгт хамгийн хомс нөөц бол ус тул анхаарлын төвд тавигдаж байдаг. Швейцарын хөгжлийн агентлаг (SDC)-ын дэмжлэгтэйгээр 2020 онд Говийн их дархан цаазат газрын “Б“ хэсгийн усны нөхцөл байдлыг системтэйгээр бүртгэх төслийг эхлүүлсэн. Төслийн зорилго нь усны хэмжээ болон чанарын талаарх мэдлэг, мэдээллэл дээр үндэслэн түүний ирээдүйн хэрэглээг илүү оновчтой удирдах боломжтой болгоход оршино.
  • Тахийн генетик: Одоо байгаа бүх тахь нь дэлхий дээр амтьны хүрээлэнгүүдэд үлдсэн цөөн тооны тахиудаас гаралтай. Иймд генетикийн системчилсэн хяналт нь тахийн удамшлын хөгжлийг ойлгох, менежментийн аливаа арга хэмжээг хэрэгжүүлэхэд маш чухал үүрэгтэй. Зэрлэг байгальд нь тавьсан тахь тус бүрийн хомоолын дээжийг 2018 оноос эхлэн цуглуулж, 2019 онд анхны үнэлгээг хийж эхэлсэн. Энэхүү судалгаа нь гайхалтай үр дүнтэй байсан тул тул цаашид ч үргэлжлүүлэн хийхээр болж байна. Энэ судалгаагаар гэрийн адуутай эрлийзсэн эсэхийг тогтоох боломжтой.

Эрдэм шинжилгээний бүтээлүүд

Аюул занал

Говийн их дархан цаазат газрын “Б“ хэсгийн экосистемд аюул занал учруулах олон төрлийн нөлөөлөх хүчин зүйл байна. Гол аюул заналууд нь уул уурхай, уур амьсгалын өөрчлөлт, уламжлалт нүүдэлчин соёл иргэншлийн өөрчлөлт болон хулгайн ан юм.

Уул уурхай: уул уурхайн сөрөг нөлөөг багасгах явдал нь Дархан цаазат газрын хилийг өргөжүүлэх гол шалтгаан болсон. Уул уурхай нь газар нутгийг сүйтгэж, нүүдэлчин малчдын амьжиргаагы эх үүсвэрийг устгаж байдаг.

Амьтадын нүүдэл, шилжилт хөдөлгөөнд зам тээврийн дэд бүтэц ихээхэн нөлөө үзүүлдэг байдаг. Тусгай хамгаалалттай газар нутгийн хооронд шилжин нүүдэллэхэд, тухайлбал Говийн их дархан цаазат газрын “Б“ болон “А” хэсгийн хооронд, амьтдад нүүдэллэхэд аюул учирна гэсэн үг. Аливаа замын маршрутыг төлөвлөхдөө зэрлэг амьтдын чөлөөтэй нэвтрэх гарцыг гаргасан эсэхийг шалгадаг байдал нь тодорхой амжилтанд хүрээд байгаа, тухайлбал төмөр зам дээр тууштай хэрэгжүүлж байна.

Уур амьсгалын өөрчлөлт: Булаг шанд ширгэж, бэлчээрийг доройтуулахад усны хомсдол нь Монгол орны хувьд бүхэлдээ нөлөөлж байгаа ч ГИДЦГ “Б“ хэсгийн хувьд энэ нь бүр ч илүү ажиглагдаж байна. Газар нутаг нь бараг л гандуу байдал нь, ялангуяа зэрлэг адууны хувьд ган гачиг нь юунд хүргэж болзошгүйг төсөөлж болох юм.

Нүүдлийн соёл иргэншилд гарах өөрчлөлт: ямааны ноолуурны хэрэгцээ ихэсч эдийн засгийн ач холбогдол өссөн нь бог малын сүрэгт эзлэх хувь буюу хонин толгойд харьцуулахад ямааны тоо толгой байнга өсөхөд хүргэж байна. Нийт сүргийн бүтэц ийм хэвээр байгаад байвал, ямаа нь бэлчээрт хониноос хамаагүй илүү хохирол учруулдаг тул, бэлчээрийн эрсдлийг эрс нэмэгдүүлнэ гэсэн үг юм.

Говийн их дархан цаазат газрын “Б“ хэсэг нь нүүдэлчдийн сонирхлыг татдаг нутаг тул шинэ гэр бүлүүд ирж суурьших магагдалтай. 1990 оноос хойш энэ нутагт газар тариалан эрхлэхийг зогсоосон боловч ийм санаанууд саяхнаас дахин гарах болсон нь говийн экосистемийн усны эмзэг байдалтай зөрчилдөж байна. .

Хулгайн ан: Аз болоход ГИДЦГ-ЫН “Б” хэсгийн нутаг дээр хулгайн ан нь байнга тохиолддоггүй. Хааяа тохиолддог үзэгдэл бол хулан, хар сүүлтий зээр зэрэг зүйлийг хулгайгаар агнах явдал гардаг ба тахийг хууль бус агнах тохиололд гарч байгаагүй. Энэ нь юуны түрүүнд хууль бусаар бичил уул уурхайчдын үйл ажиллагаатай холбоотойгоор гарч ирдэг. Тусгай хамгаалалттай газар нутгийн өргөтгөл, байгаль хамгаалагчдын баг нэмэгдсэн нь хулгайн ан гарах аюул заналхийлэл бага байх баталгаа болж байна.