Дэлхийн өвд нэр дэвшүүлэх ажиллагаа

Монголын говь цөл нутаг үнэхээр гайхамшигтай. Нэн чухал, ховор амьтан ургамалын өлгий болсон энэхүү нутаг нь элсэн цөл газрын хэлбэр, шинжийг бүрэн илтгэн харуулах асар уудам төлөөлөл юм. Монголын өмнөд Говийг Цөл нутгийн ангиллаар нэр дэвшүүлэхэд Монгол Улсын Засгийн газрыг дэмжин ажиллаж буй төслийн багийнхан Говийн Б дархан цаазат газраар танилцах аялал хийлээ.
Монгол Улсын Засгийн газар, дараахь санал болгосон газруудыг Дэлхийн Өвд нэр дэвшүүлэхийг дэмжих шийдвэр гаргасан байна. Үүнд, ГИДЦГ “А” нь Ээж хайрханы байгалийн дурсгалт газрын хамтаар, ГИДЦГ “Б” нь Алаг Хайрханы хамт, мөн ГБДЦГ-ын “А”, “Б” хэсгүүд багтсан бөгөөд нийт 82’000 гаруй км2 талбайг хамарчээ.