Олон Улсын Тахь Групп (ОУТГ) нь 1999 онд Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэг (ГИДЦГ-ын “Б”)-т тахь сэргээн нутагшуулахад гадаадын түншүүдийн оролцоо, ашиг сонирхлыг уялдуулан зохицуулах зорилготой үүсгэн байгуулжээ.Тус байгууллага нь Европ болон Улаанбаатарт (Монгол улс) салбартай.
Хоёр салбар хоёул Тахийн тал дахь ГИДЦГ-ын “Б” хэсгийн Хамгаалалтын захиргаатай нягт холбоотой ажиллахаас гадна орон нутгийн нүүдэлч малчидтай байнгын холбоотой байдаг.
ОУТГ нь мэргэжлийн байгууллагын хувьд төслийг өөрийн мэдлэг, туршлагаар хангаж, “Зэрлэг адууны нөхөд” зэрэгцээ байгууллагаар дамжуулан санхүүжилтэд ихээхэн хувь нэмэр оруулдаг. ОУТГ-ийн Удирдах зөвлөл сайн дурын үндсэн дээр, цалингүй энэхүү бүх ажлыг хийдэг гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Бүх хандив Монгол дахь үйл ажиллагаанд зориулагддаг.
Улаанбаатар дахь ОУТГ-ын Төлөөлөгчийн газар нь Олон Улсын Тахь Групп болон ГИДЦГ-ын “Б” хэсгийн Хамгаалалтын захиргаатай хамтран ДЦГ-ын нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй төслүүд, тэдгээрийн санхүүжилтийг зохицуулдаг. Тэд Монгол улсын Засгийн газар болон бусад улс төрийн шийдвэр гаргагч, эрдэм шинжилгээ судалгааны байгууллага болон төслийн түншүүдтэй тогтмол холбоотой ажилладаг. Мөн Монгол улсад олон нийттэй харилцах, хөрөнгө санхүүжилт бүрдүүлэх ажлыг хариуцдаг.
Туслах судлаач нь мониторингийн өгөгдлийг тасралтгүй шинэчилж, тайлан гаргах ба хээрийн судалгааны ажилд тусалдаг.
Д.Буянтогтох, Э.Алтанцэцэг нар нь ОУТГ-ын Тахийн тал дахь ажлыг хариуцан гүйцэтгэгдэнэ. Тэд мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулан зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлж өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор ГИДЦГ-ын “Б” хэсгийн Хамгаалалтын захиргаа, орчны бүсийн малчидтай нягт хамтран ажилладаг ба малчин өрхийн хамтын ажиллагааг сайжруулж, хоршооллыг бэхжүүлэх замаар бэлчээрийг тогтвортой ашиглах, малын чанарыг (тоо хэмжээнээс илүүтэйгээр) сайжруулахад гол анхаарлаа хандуулдаг.
Швейцар улс дахь ОУТГ нь тус нийгэмлэгийн олон улсын үйл ажиллагааг зохицуулж, хэрэгжүүлдэг. Тус баг нь Удирдах зөвлөл болон Товчоонд ложистик, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж, олон нийттэй харилцах болон мэдээллийн үйл ажиллагааг удирдан явуулж, нийгэм-эдийн засгийн үйл ажиллагааг зохицуулдаг. Швейцар дахь ОУТГ мөн олон улсын түншүүдтэй холбогдоход голлох үүрэг гүйцэтгэдэг ба, хамтын ажиллагааг бэхжүүлэн, үндэсний болон олон улсын оролцогч талуудын нягт уялдаа холбоог хангадаг.
ОУТГ болон Монголын Засгийн газрын хооронд байгуулсан Санамж бичгийн үндсэн дээр хоёр талын хамтын ажиллагаа нь Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн ирээдүйн хөгжилд чиглэгдэнэ. Тусгай хамгаалалттай газар нутгийн бүх үйл ажиллагааг менежментийн төлөвлөгөөний тусгасан ба үүнийг Монгол улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ), ГИДЦГ-ын “Б” хэсгийн Хамгаалалтын захиргаа, ОУТГ хамтран тогтмол шинэчилж, дараагийн үйл ажиллагаа, хөгжил дэвшлийг тодорхойлдог.
Тахь адууг сэргээн нутагшуулахад төвлөрч байсан ОУТГ-ийн анхны стратеги өдгөө түүний амьдрах орчин, экосистемыг хамгаалах, тэдний хоорондох холбоос нутаг орчныг хадгалахад чиглэх болжээ. Иймд ОУТГ, Хамгаалалтын захиргаа болон Монгол улсын орон нутаг, бүс нутаг, үндэсний байгууллагуудтай байнга холбоотой ажилладаг.
ОУТГ төслийг аажмаар Монголын талд шилжүүлж, зөвхөн зөвлөх дэмжих үйлчилгээ үзүүлдэг болох зорилготой. Улаанбаатар дахь ОУТГ-ын оффис улам бүр стратегийн ажлуудыг авч хэрэгжүүлэх болж, Монгол улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны үүрэг, хариуцлага өсөн нэмэгдэж байна.
Монгол улсын улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ), ГИДЦГ-ын “Б” хэсгийн Хамгаалалтын захиргаа (ХЗ), ОУТГ хамтран жил бүр хуралдаж үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлээ тодорхойлж, санхүүжилтийг хэлэлцдэг. Үүнд үндэслэн ОУТГ-ын Монгол дахь ТГ болон ГИДЦГ-ын “Б” хэсгийн ХЗ үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулна.
Эдгээр хөтөлбөрийн санхүүжилтийг ихэвчлэн Монгол улсын БОУАӨЯ болон ОУТГ хариуцна. Мөн төслийн онцлогоос хамааран өөр түнш болон судалгааны байгууллагууд хамтардаг.
Судалгаа
Энэхүү өргөн уудам нутаг, олон янзын экосистемий хамарсан ГИДЦГ-ын “Б” хэсэгт зэрлэг амьтад, экологийг хамгаалахад зөв зохистой менежмент хэрэгжүүлэхийн тулд олон төрлийн сэдвээр судалгаа хийж байна. Эндээс та одоогоор хийгдэж буй ажил, судалгааны сэдвүүдтэй танилцах боломжтой.
ГИДЦГ-ын “Б” хэсэгт хийгдэх судалгааг Норвегийн Инландын Хэрэглээний Шинжлэх Ухааны Их Сургууль (Проф. Петра Каченский) болон Монгол Улсын Их Сургууль удирдан чиглүүлэн явуулдаг.
Эрдэм шинжилгээний нийтлэлүүд
Нийгэм-Эдийн засаг
ОУТГ нь Хөвчийн цагаан сорт малчдын хоршоог үйл ажиллагааны ба байгууллагын ерөнхий чадавхийг бэхжүүлэх замаар дэмждэг. Үүнд малчдын хурал хэлэлцүүлгийг зохион байгуулах, хоршооны дотоод ажлын хуваарийг боловсронгуй болгох, үйлдвэрүүдтэй байгуулсан гэрээний хууль эрх зүйн чадамжийг нэмэгдүүлэх, жил бүр болдог бэлчээр болон малчидтай холбоотой арга хэмжээнд оролцох боломжийг бүрдүүлэх зэрэг орно. Эрдэм шинжилгээний нийтлэлүүд: doi1 / doi2
Мөн бүтээгдэхүүн худалдан авах, худалдан авагчдыг тодорхойлоход туслах, үнэ цэнийн сүлжээг хөгжүүлэх, малын үржлийн хөтөлбөр хэрэгжүүлэх дэмжлэг үзүүлдэг юм.
Аялал жуулчлал
ГИДЦГ-ын “Б” хэсгийн буйдхан хязгаарт аялал жуулчлал одоогоор бараг хөгжөөгүй байна. Гэвч энэхүү алслагдсан бүс нутаг нь дэлхийд ховор экосистемийн асар уудам орон зай, сэтгэл татам, өвөрмөц нүүдэлчин соёлоороо анхаарал татдаг. Ирэх жилүүдэд энгийн аялал жуулчлалаар нутгийн хүн амын орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломжтой. Аялал зөвхөн хөтөчтэй явагдах ба говь цөл газрын биологийн өвөрмөц олон янз байдал, зэрлэг болон гэрийн мал амьтад, тэдгээрийг хамгаалагч, адгуулагч хүмүүсийн зэрэгцэн орших ахуй зочдын анхаарлыг гойд татах болно.
Хэрэв та ГИДЦГ-ын “Б” хэсэгт аялах хүсэлтэй байгаа бол манай аяллын түншүүдтэй танилцана уу.
Тахь хамгаалах эвсэл (PHCA) нь Ази, Европын 11 байгууллагыг нэгтгэдэг бөгөөд зэрлэг (хагас зэрлэг) нөхцөлд Тахь үржүүлэх, сэргээн нутагшуулах, урт хугацаанд хамгаалахад зориулан үүсгэн байгуулжээ. Эвслийн нийтлэг зорилго бол энэхүү түүхт төрөл зүйл амьтныг хамгаалах чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлж, үр дүнг сайжруулах явдал юм. Тахь хамгаалах эвслийн үйл ажиллагааг 2025 оны 10-р сарын 12-нд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо болсон Олон улсын байгаль хамгаалах холбооны (IUCN) Дэлхийн байгаль хамгаалах конгрессын үеэр албан ёсоор эхлүүлсэн. Үүсгэн байгуулагч гишүүдийн тоонд Олон улсын Тахь групп (ОУТГ) болон Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэг багтдаг.
30 гаруй жилийн турш зэрлэг, хагас зэрлэг орчинд тахийн популяцийг хамгаалах, уг зүйлийг унаган амьдрах орчинд нь сэргээн нутагшуулах талаар олон тооны санаачилга, төслүүд хэрэгжиж ирсэн. Эдгээр төслүүдийн туулсан бэрхшээл ижил, хүрэх зорилго адил тул илүү нягт хамтын ажиллагаа, системтэй мэдлэг солилцоо шаардлагатай нь тодорхой болсон.
2024 оны 9-р сард Монгол улсын Хустайн байгалийн цогцолбор газарт болсон Тахийн олон улсын семинарын үеэр Тахь хамгаалах эвслийн үзэл баримтлалыг боловсруулж, бүгд нэгдэхээр санал нэгдсэн билээ. 2025 оны намар Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар энэхүү хамтын ажиллагааг баталгаажуулж, Тахь хамгаалах эвслийг албан ёсоор үүсгэн байгуулсан юм.
Тахь хамгаалах холбооны гишүүд

1992 оноос хойш тахь адууг Говийн их дархан цаазат газрын «Б» хэсэг, 600 км2 орчим талбай бүхий одоогоор 350-400 орчим тахьтай Хустайн нурууны байгалийн цогцолбор газар (Улаанбаатараас баруун зүгт), 100 гаруй тахьтай Хомын тал (Монголын баруун бүс ) зэрэг газруудад сэргээн нутагшуулсан.
Тахь сэргээн нутагшуулах гурван төсөл харилцан мэдээлэл солилцож, бодлого арга зүйн асуудалд хамтран ажилладаг. Сүүлийн жилүүдэд генетикийн олон янз байдлыг сайжруулахын тулд төслүүд хоорондоо тахийг хоорондоо солилцон нутагшуулж байна.
Сэргээн нутагшуулах явцад тахь адууг хамгаалах чиглэлээр Цюрихийн /Лангенберг/ амьтны хүрээлэн болон Прагийн амьтны хүрээлэн чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд одоог хүртэл Төв Азийн хэд хэдэн газарт тахь сэргээн нутагшуулахад тусалж байгаа юм.