Ноолуур бидний ирээдүй

Говийн Их Дархан Цаазат Газрын Б хэсгийн экосистем нь зөвхөн үнэт болон ховордож буй амьтан, ургамлын амьдрах орчиноор хязгаарлагдахгүй. Нүүдэлчид олон зууны турш дархан цаазат газрын хойд урд замыг байнга ашигласаар ирсэн. Говийн Их Дархан Цаазат Газрын Б хэсгийн экосистем нь шим мандлын нөөц газрын экологийг хамгаалах сонирхлыг нутгийн хүн амын уламжлалтай уялдуулах зорилт тавьж буй.

I2022 оны аравдугаар сард, загварын компани, утас үйлдвэрлэгчдэд самнасан ноос шууд борлуулах зорилгоор орон нутгийн “Хөвчийн цагаан сорт” хоршоог байгуулжээ. Үүний дүнд малчид шууд орлого олохын зэрэгцээ малын чанарт анхаарснаар малын тоо толгойг бууруулж, зэрлэг амьтдын амьдралд үзүүлэх дарамтыг бууруулах учиртай.

Жилийн дараа 2023 оны 10 дугаар сард болсон “Хөвчийн цагаан сорт”хоршооны уулзалтад 45 малчин цуглаж, төслийн зөвлөх орон нутгийн хоршооны ноолуурын лабораторийн шинжилгээний дүн болон ноолуурын талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Хангалттай хөрөнгө бий болгохын тулд гишүүн бүр нэг кг ноолуурыг нийтийн санд өгөхөөр тохирсон. Өнгөрсөн жил „Edelziege“ компанид 100 кг, “Талын адуу” ХХК-д 356 кг ноолуур борлуулсан байна.

“Edelziege” компанийхан Говийн Их Дархан Цаазат Газрын Б хэсэгт нутгийн ноолуураар үйлдвэрлэсэн малгай, бээлий авч очжээ. Малчдад тэдгээр бүтээгдэхүүн маш их сэтгэгдэл төрүүлсэн ба хоёр малгай, нэг хос бээлий зэргийг гишүүдэд сугалаагаар бэлэглэжээ.