ITG-ийн ерөнхийлөгчийн айлчлал Тахийн талдn Tal

9-р сард ОУТГ-ын ерөнхийлөгч Райнхард Шнидриг ГИДЦГ-ын “Б” хэсгийн Тахийн талд зочилж, тогтвортой эко аялал жуулчлал, ноолуур ашиглалтын чиглэлээр ОУТГ-ын хэрэгжүүлж буй төслүүдийн талаар Хамгаалалтын захиргааны захирал, байгаль хамгаалагчид болон ОУТГ багийнхантай газар дээр нь хэлэлцэн, тахийн мониторингад хамтран оролцлоо. Уудам тал нутгаар аялсаны дараа тэр: “Алтан өнгөөр шаргалтах намрын нэгэн өдөр 250 орчим тахь, зуу зуугаар давхих тахийн сүрэг харах нь сэтгэл догдлом!” гэжээ.

Байгаль орчны сайдтай уулзлаа

2024 оны 10-р сарын 3-ны өдөр Олон Улсын Тахь Группын ерөнхийлөгч, Др. Райнхард Шнидриг Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С. Одонтуяатай уулзаж, Тахь хэмээн нэрлэгдэх Пржевальскийн адууг Монголын Зүүнгарын говьд амжилттай сэргээн нутагшуулсан талаар мэдээллээ. Мөн Монголын говийн зургаан тусгай хамгаалалттай газар нутгийг ЮНЕСКО-ийн Дэлхийн Байгалийн өвд нэр дэвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх төслийн талаар хэлэлцэв.

ЮНЕСКО-гийн Дэлхийн байгалийн

ЮНЕСКО-гийн Дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн газрууд бол биологийн олон янз байдал, экосистем, геологи болон онгон зэрлэг байгаль бүхий үзэсгэлэнтэй газар нутаг, ба дэлхийд цорын ганц, давтагдашгүй газрууд юм. Олон улсын тахь групп (ОУТГ) нь Михайл Сукковын сан, Монголын шувуу хамгаалах төв, Норвегийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Их Сургуультай хамтран 2023 онд Монголын говийн нийт 83’000 км2 талбай бүхий зургаан тусгай хамгаалалттай газрын сүлжээг хамруулан нэр дэвшүүлэхэд бэлтгэх төслийг эхлүүлээд байна. Олон улсын түвшинд тод томруун харагдахуйц энэ төслийг дэмжих зорилгоор ОУТГ-ын Ерөнхийлөгч Райнхард Шнидриг, ОУТГ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын Гүйцэтгэх захирал Жамьяндоржийн Батсүх нар НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч н. Тапан Мишратай 2024 оны 10-р сарын 3-ны өдөр Улаанбаатар хотноо уулзав.

Европ дахь ОУТГ-ын захирал

Лена Михлер 2024 оны 6-р сараас эхлэн Европ дахь ОУТГ-ын захирлаар ажиллаж байна.
Тэрээр ОУТГ-ийн менежментийн үүрэгт ажлуудыг хариуцахын зэрэгцээ нийгэм, эдийн засгийн төслөө үргэлжлүүлсээр байна. Лена Михлер ОУТГ-ын төв оффис болон Монгол дахь ОУТГ-ын Төлөөлөгчийн Газар хоорондын ажлыг зохицуулдаг.

Хар сүүлт зээрийн судалгаа

ГИДЦГ Б хэсгийн 3 өөр газарт, 6 эр бусад нь эм нийт 12 хар сүүлт гөрөөс барьж нарны эрчим хүчээр ажилладаг GPS зүүлээ. Ингэснээр тусгай хамгаалалттай газрын тэгш тал нутаг дахь энэхүү гоёмсог гөрөөсний талаархи шаардлагатай мэдээлэл, өгөгдлийг ГИДЦГ Б хэсэгт цуглуулж өгөх юм.

Төслийг дараах байгууллагууд дэмжиж байна:

2024 оны анхны Тахийн унага

4-р сарын 19-нд Говийн их дархан цаазат газрын Б-д 2024 оны анхны Тахийн унага төрсөн мэдээг дуулгахдаа баяртай байна! Амжилттай сэргээн нутагшуулж, тахь дахин зэрлэгшиж буй тул нялх унагыг зөвхөн холоос буюу дурангаар л харж байгаа.

Энэ жил Говийн Б-гийн бэлчээр маш сайн, шим тэжээлтэй болохоор Тахь маань сайн байгаа. Байгаль хамгаалагчдын ажигласнаар 60-70-аад хээлтэй гүү бий: энэ жил дахиад олон унагатай болно!

Зургийг: Аагий (Altansukh Nanjid)

Тахийн Мэдээний

Тахийн шинэ мэдээ энд байна

ОУТГ-д тулгарч буй сорилт, асуудал нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлэх өргөдөл гаргахаас эхлээд зэрлэг болон тэжээвэр амьтдын эрүүл мэндэд хяналт тавих, байгаль хамгаалагчдыг сургах, төрөл бүрийн судалгааны төслүүд хүртэл өргөн хүрээг хамардаг. Говийн Б-д өрнөж буй үйл явдлыг Тахийн Мэдээний сүүлийн дугаараас уншина уу.

ОУТГ-ын 2024 оны семинар

Энэ жилийн ОУТГ-ын семинар “Шинэ стратеги” уриан дор болж өнгөрлөө. Хурлыг Швейцарийн Винтертур хотын Брудерхаус байгалийн цогцолбор дахь “Амьтны ертөнц” ордонд зохион байгуулав. Монголын Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам (БОАЖЯ)-ны хоёр оролцогч, Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн захирал, ОУТГ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын гүйцэтгэх захирал нарын бүрэлдэхүүнтэй Монголын төлөөлөгчид хүрэлцэн ирлээ. ОУТГ-ын удирдах зөвлөлийн гишүүд мөн Франкфуртын Амьтан судлалын нийгэмлэг, түнш амьтны хүрээлэнгүүд (Нюренберг, Берлин), Ханнс-Зайделийн сангийн оролцогчдыг угтан авлаа. Гурав хоногийн хугацаанд, тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент, байгаль орчин, нийгмийн тулгамдсан асуудал, эрүүл мэндийн нэгдмэл хандлага, тахийн цаашдын менежментийн талаархи Говийн Б-гийн шинэ стратегийг хэлэлцэв. Винтертурт шинэ санаа төрж, хэрэгжиж буй үйл ажиллагааг үнэлж, улам гүнзгийрүүлж, Тахь бидний нүүрэнд инээмсэглэл тодрууллаа. Одоогийн байдлаар энэхүү өвөрмөц зүйлээс 260 орчим нь говь тал нутгаар бэлчиж байгаа билээ.

Монголд зудтай өвөл боллоо- Тахь ямар байгаа бол?

Монголд өнгөрсөн өвөл болсон зудын тухай ( эрс хатуу өвөл ) олон улс даяар мэдээллээ. Их Говийн Б энэ өвөл зуданд нэрвэгдсэн ч Тахийн сүрэг сайн байгаа. Өвөл цас их орж, Говьд хэдэн сараар 60 см хүртэл зузаан цасан бүрхүүлтэй байлаа. Гэхдээ өвс хангалттай нөөцөлж, сайн тэжээж байгаа тул одоогоор гурван тахь л үхсэн.

Takhi,Przewalskipferd,winter,Gobi B,Mongolei,Fütterung,Heu

Пржевальскийн адуунд өгөх өвс

2024 оны эхний өдрүүдэд цас үргэлжлэн оров. Цасны зузаан тал газарт 10 см орчим, харин уулархаг нутгаар 40 см-т хүрчээ. Тахь эцэж доройтохоос сэргийлэн байгаль хамгаалагчид хяналт тавьж, Говийн их дархан цаазат газар Б -д өвс авчирч Тахинд өгөхөөр шаргуу ажиллаж байна.