Байгаль дэлхийгээ хайрлагч Стефан Зигфридийн гэгээн дурсгалд

Стефан Зигфрид 2023 оны 10-р сарын 9-нд биднийг орхин одлоо. Олон улсын Тахь групп түүний гэр бүлийнхэнтэй санаа сэтгэлээр хамт байж эелдэг, үнэнч анд нөхөрөө алдсанд эмгэнэн гашуудаж байна.

Стефан, ОУТГ-ийг хамтран үүсгэн байгуулагчийн хүүгийн хувьд Монголд Тахь сэргээн нутагшуулахад ихээхэн санаа тавьж ирсэн ба ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан Жан-Пьер, Соня Зигфридийн сантай хамтран дэмжлэг үзүүлж байв. Зургаан жилийн өмнө тэрээр өөрийн эцэг эх Жан-Пьер, Соня Зигфрид нарын төсөл хэрэгжүүлж буй Монгол улсад зочлон ирсэн билээ. Тэр “аавынхаа тахь”-ийг хараад баяртай байсны зэрэгцээ ургамал болон бусад зэрлэг амьтад, ялангуяа хайртай шувуудаа ч адилхан сонирхож байв.

Байгалийг төдийгүй тэр нутгийн хүмүүсийг хайрлах энэхүү хайр нь түүнийг Монгол оронтой ойртон нөхөрлөхөд хялбар болгосон. Байгаль хамгаалагчид, нүүдэлчдийн түүх түүнд урам зориг өгснөөр барахгүй олон олон аялалынхаа тухай, амьтантай тааралдсан тухайгаа нүд нь сэргэн ярихад тэдэнд ч урам зориг төрсөн билээ.

Стефан, таны өөдрөг, урам зоригтой, хөгжилтэй хэрнээ хэрсүү зан чанар бидний сэтгэлд үргэлж оршиж, Монгол дахь ажил үйлсэд маань дэм болсоор байх болно. Баярлалаа Стефан, амгалан нойрсоорой!