2025 kazachstan

Казахстанд хийх дадлагын ажил

Алтан талыг хамгаалах санаачлага”-тай хамтран, Казахстаны төв хэсэгт орших Алибигийн нутагшуулах төвийн байгальд дасгах хашаанд байгаа тахь, хулангийн зан төрх, эрүүл мэндийн хяналт, BCS болон шимэгч хорхойн илрүүлэг шинжилгээнд дэмжлэг үзүүлэх ажилд дадлагажигч авахаар болсныг зарлахад таатай байна. Дадлагын ажил нь малын эмчээр суралцагч оюутнууд болон адуу маллах туршлагатай, адал явдалд сонирхолтой хүмүүст зориулагдсан болно. Дадлагын зарыг эндээс харах боломжтой.
Зураг: Франкфуртын амьтан судлалын нийгэмлэг

“Зэрлэг адууны нөхөд” сангийн энэ жилийн уулзалт

5-р сард “Зэрлэг адууны нөхөд “сангийн гишүүд Швейцарийн” Олтений байгалийн музей”-д жил бүрийн уулзалтаа хийхээр цугларлаа. “Чиг-чаг, амьдралын урвуу тоолол” үзэсгэлэнгээр хөтөчтэй явж танилцсаны дараа “Зэрлэг адууны нөхөд” сангийн ерөнхийлөгч Кристиан Стауфер уулзалтыг нээж үг хэлэв.
Тус байгууллага нь Олон Улсын Тахь Группыг дэмжих гол зорилготой бөгөөд байнгын дэмжлэг үзүүлдэг нийт гишүүддээ гүн талархал илэрхийлэв.
Андреас, Саша Зигфрид нар төлөөлөн ирсэн “Жан-Пьер ба Соня Зигфрид сан“-д Кристиан Стауфер онцгойлон талархал илэрхийллээ. Мөн Тахийн тоо толгой, Говийн их дархан цаазат газрын Б хэсэг дэх хар сүүлт зээрийн судалгаа, Ховдын Алтайд баригдах хамгаалалтын захиргааны төв, нийгэм эдийн засгийн төслүүд зэрэг бусад сэдвүүдээр мэдээлэл хийлээ.
Тэрээр Монголын говь нутгийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлэхээр нэр дэвшүүлснийг онцлоод, энэ нутгийг тусгайлан хамгаалах ажил амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Санхүүч Ребекка Блюмер жилийн санхүүгийн тайлангаа тайлбарлаж, гишүүнчлэлийн болон хандивын хувь хэмжээ өмнөх оныхоос өндөр байгааг онцоллоо.
Дэлгэрэнгүй мэдээллийг хурлын тэмдэглэлээс (Герман хэлээр) уншина уу.

Кени улсад зэрлэг морины олон улсын III бага хурал

Долоон зүйл зэрлэг адуунаас Монголын зэрлэг адуу зэрэг дөрвөн зүйл нь байгальд “ховордсон”-д тооцогддог. 2025 оны дөрөвдүгээр сарын эхээр 20 гаруй орны 100 орчим мэргэшсэн экспертүүд Кени улсад цуглаж, 7 хоног үргэлжилсэн бага хуралд оролцон, шинжлэх ухааны ололт, төрөл зүйлийг хамгаалах болон зэрлэг амьтдын ирээдүйг сайжруулах стратеги боловсруулах талаар мэдлэг туршлагаа солилцов. Мөн Монгол, Хятад, Казахстан улсуудад хэрэгжиж буй тахь сэргээн нутагшуулах хөтөлбөрүүдийг хэлэлцжээ. Олон Улсын Тахь Группыг төлөөлөн ерөнхийлөгч Райнхард Шнидриг, малын эмч Анжела Бексек болон Прагийн амьтны хүрээлэнгийн төлөөлөгчид оролцлоо. Илтгэл, зурагт хуудасны хураангуйг энд уншиж болно.

2025 оны анхны унага мэндэллээ

Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэгт 2025 оны анхны унага 04 сарын 13-ны өдөр мэндэллээ. Нялх унагыг үргээж болохгүй тул зургийг алсаас дарав.

Говь цөлийн байгалийн нөөц газрын 50 жилийн ой

Говийн их дархан цаазат газрын 50 жилийн ойн хүрээнд 2025 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа. Энэ үеэр судлаачид говийн бүс нутгийн амьтан, ургамал, баян бүрдийн судалгаа, усны сээр нуруугүйтэн, байгаль орчныг нөхөн сэргээх болон бусад олон төрлийн сонирхолтой судалгааг хэлэлцүүллээ.

Илтгэлүүдийн дунд ГИДЦГ-ын Б хэсгийн ХЗ-ны дарга асан О.Ганбаатар, ОУТГ-ын биологич Анхзаяа нарын Зүүнгар говь дахь тахийн судалгаа байв.

Чуулганыг нээж БОУАӨЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Д.Батцогт, мөн ГИДЦГ-ын “А” хэсгийн ХЗ-ны дарга Ч. Баярбат, ГИДЦГ-ын “Б” хэсгийн ХЗ-ны дарга Н.Алтансүх нар үг мэндчилгээ дэвшүүллээ..
Энэхүү хурлыг зохион байгуулсан профессор Самъяа болон оролцсон ХЗ-ны хамт олон, ШУА-ийн эрдэмтэд, ТББ-ын төлөөлөл, их дээд сургуулиудын багш, судлаач нарт талархал илэрхийлье.

Зэрлэг амьтдын талаарх webinar цуврал

Энэхүү цувралаар Та говийн их дархан цаазат газрын “Б” хэсэгт сэргээн нутагшуулж буй тахийн түүх болон тэдний амьдрах орчны талаар сонирхолтой зүйлсийг  олж мэдэх ба бид өөрсдийн хийж буй ажлын талаар танилцуулах болно. Энэхүү цуврал таны тахийн амьдрах орчинтой танилцах, энэ буянтай үйлдсэд нэгдэх хүсэл эрмэлзлэлийг бадраах болов уу?

Энэ линк-ийг дарж товч танилцуулгыг үзэж болно.

Webinar 4 дүгээр сард эхэлнэ. Хураамж150,- EUR ба энэ хураамж шууд тахь хамгаалах санд хандивлагдана.

Энд дарж бүртгүүлнэ үү.

ITG Workshop 2025

Энэ оны 1-р сард жил бүр зохион байгуулдаг ОУТГ/ITG-ийн семинар Винтертур дахь Брудерхаусын зэрлэг амьтдын хүрээлэнд амжилттай болж өнгөрлөө. Монгол, Швейцар, Герман, Норвеги, Нидерланд зэрэг орноос ирсэн байгаль орчны салбарын мэргэжилтнүүд сонирхолтой илтгэл хэлэлцүүлж, энэ онд хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар ярилцлаа.

Наран сэвстэй байхгүй

Олон Улсын Тахь Групп (ITG) нь Говийн их ДЦГ-ын А хэсгийн нутаг дэвсгэрт байрлах хилийн боомтыг нээх, зам барихын эсрэг ховор амьтдын өлгий нутгийг хамгаалах Монгол улсын иргэдийн байр суурийг дэмжиж байна.

Энэ талаар дэлгэрэнгүйг эндээс уншина уу

Тахь хамгаалах төслүүдийн олон улсын сүлжээ

Монгол хэлээр Тахь гэж нэрлэгддэг монгол адуу 1960-аад оны сүүлчээр байгальд устсан. Говь цөлийн бүсийн бэлгэдэл болсон энэ зэрлэг адуунаас ердөө арван хоёр бодгаль амьтны хүрээлэнд үлджээ. Энэ зүйл нь олзлогдон хагас байгалийн нөхцөлд буюу том хашаанд тэжээгдэн үлдсэн. Хустайн байгалийн цогцолборт газар болон Зүүнгарын говийн тусгай хамгаалалттай газар нутагт тахийг байгальд нутагшуулах анхны төслүүдийг 1992 онд Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлж эхэлсэн. Говь Алтай аймагт хэрэгжиж буй уг төслийг 25 жилийн турш ОУТГ туршлага, санхүүжилтээр дэмжин ажиллаж байна. Хагас байгалийн болон байгалийн нөхцөлд тахийг хамгаалах төслийн сүлжээг бий болгох зорилгоор Монгол, Хятад, Казахстан, Орос, Унгар, Чех, Франц, Испани, Швейцарь зэрэг улсын төслийн менежер, судлаачдын оролцоотойгоор 2024 оны есдүгээр сарын 23-26-ны хооронд Хустайн байгалийн цогцолборт газарт зөвлөгөөн зохион байгууллаа. Уулзалтын төгсгөлд ОУТГ-ийн Ерөнхийлөгч тахь хамгааллын бүхий л төслүүдийг олон улсын хэмжээнд зохицуулахад идэвхтэй дэмжлэг үзүүлэхээ амлав.

Зураг дээр Great Gobi B & Numrug багийг харуулжээ.

ITG-ийн ерөнхийлөгчийн айлчлал Тахийн талдn Tal

9-р сард ОУТГ-ын ерөнхийлөгч Райнхард Шнидриг ГИДЦГ-ын “Б” хэсгийн Тахийн талд зочилж, тогтвортой эко аялал жуулчлал, ноолуур ашиглалтын чиглэлээр ОУТГ-ын хэрэгжүүлж буй төслүүдийн талаар Хамгаалалтын захиргааны захирал, байгаль хамгаалагчид болон ОУТГ багийнхантай газар дээр нь хэлэлцэн, тахийн мониторингад хамтран оролцлоо. Уудам тал нутгаар аялсаны дараа тэр: “Алтан өнгөөр шаргалтах намрын нэгэн өдөр 250 орчим тахь, зуу зуугаар давхих тахийн сүрэг харах нь сэтгэл догдлом!” гэжээ.