

Тэгвэл эндээс малчдыг дэмжих зорилгоор бүтээгдсэн манай цэвэр, тэмээний ноосон бүтээгдэхүүнтэй танилцаж, онлайн дэлгүүрээр малчдаас хувцас худалдан аваарай!
Манай тэмээний ноосон эдлэлүүд нь Монголын баруун өмнөд говийн бүс дэх “Хөвчийн цагаан сорт” малчдын хоршооноос гаралтай. Малчин өрх уламжлалт арга ухаанаа хадгалж, бие даасан, экологийн хувьд хор нөлөөгүй, баталгаатай орлого олоход эдгээр бүтээгдэхүүний борлуулалт дэмжлэг болно. 2022 онд тус хоршоо байгуулагдсанаас хойш Олон улсын Тахь Групп (ITG) тэдний ажлыг тууштай дэмжсээр ирсэн.
Эндээс худалдан авалт хийснээр Та ч бас дэмжих боломжтой.

Тахийн мэдээ (english) сонины хамгийн сүүлийн дугаараас экологийн тэнцвэрийг хадгалахын тулд шим мандлын нөөцийг тогтвортой ашиглах чиглэлээр ОУТГ-ын зүгээс судлаачид, Говийн их Дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа болон орон нутгийн иргэдтэй хэрхэн хамтран ажиллаж байгааг уншина уу. Энэхүү маш эмзэг, хуурай экосистемд байгаль, соёлын харилцан нөлөөллийг зохицуулах асуудал нь бүх оролцогчдын хувьд томоохон сорилт юм.

Ази, Европын 11 байгууллагыг нэгтгэсэн ТХХ нь тахийг зэрлэг, хагас зэрлэг байгальд нутагшуулах, үржүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд уг зүйлийн хамгааллыг сайжруулах үндсэн зорилготой. 2025 оны 10-р сарын 12-нд Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо болсон Олон Улсын Байгаль Хамгаалах Холбоо (IUCN)-ны Дэлхийн Байгаль хамгааллын конгрессийн үеэр албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн энэхүү холбоог үүсгэн байгуулагчдын тоонд ОУТГ болон Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэг багтдаг.
30 гаруй жилийн хугацаанд зэрлэг, хагас зэрлэг байгальд буй тахийн популяцийг хадгалан хамгаалах болон уг төрөл зүйлийг унаган амьдрах орчинд нь сэргээн нутагшуулах замаар тахийг хамгаалахад чиглэсэн олон олон санаачлага үүсгэгдэн гарлаа. Эдгээр төслүүдийн хүрэх зорилго нэг, тулгарах сорилт ижил тул удирдаж буй байгууллагууд мэдлэг, туршлагаа солилцох нь бүгдэд ашиг тустай. Тус холбоог байгуулах санаачилгыг 2024 оны есдүгээр сард Хустайн байгалийн цогцолбор газарт болсон Тахийн олон улсын зөвлөгөөнөөр хэлэлцэн боловсруулж, 2025 оны намар Хамтран ажиллах санамж бичиг үйлдсэнээр “Тахь хамгаалах холбоо” албан ёсоор байгуулагдсан.

ХБНГУ, Австри, Швейцарийн Экологийн нийгэмлэгийн энэ жилийн бага хуралд ОУТГ-ын Швейцар дахь гүйцэтгэх захирал Лена Михлер “Монгол улсын Говийн их дархан цаазат газрын Б хэсэг дэх нутгийн малчдын уламжлалт бэлчээр ашиглалт” сэдэвт судалгааныхаа үр дүнг танилцууллаа.

“Говийн их дархан цаазат газрын (ГИДЦГ-ын) Б хэсгийг зорьсон манай экспедицийн эхний хэсэг зөвхөн судалгаа хийх зорилготой байв. Бид Тахь (Монголын зэрлэг адуу), Хулан (Азийн зэрлэг хулан) болон энэ ер бусын нутгаар чөлөөтэй давхих гэрийн адууны тухай видео бичлэг, хээрийн тэмдэглэл хөтөлж зан төрхийн талаар мэдээлэл цуглуулахад голчлон төвлөрсөн. Энэхүү популяцийн мэдээллийг цуглуулахдаа, төрөлх байгальдаа байгаа адууны зан төрхийн суурь “алтан стандарт”-ыг бидэнд харуулах тахийн сүргийг хяналтын бүлэг болгон албан ёсоор сонгох боломжтой.

Норвегийн Лиллихаммер хотноо болсон Олон улсын зэрлэг амьтдын конгресст ОУТГ-ын Шинжлэх ухааны зөвлөлийн тэргүүн, Профессор, Доктор Каченски Тахь сэргээн нутагшуулах талаар “Монголд тахь сэргээн нутагшуулсан 30 жил – Сургамж, шинэ сорилтууд” сэдэвт илтгэл тавив.

ОУТГ алсын хараагаараа Төв Ази дахь зэрлэг адууны популяци, тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах төслүүдийг дэмждэг. Энэхүү дэмжлэгээ Тахь адууг төрөлх нутагт нь сэргээн нутагшуулах, тусгай хамгаалалттай газар нутгийн экологийн сүлжээг бий болгоход чиглэсэн төслүүдийн олон улсын зохицуулалтаар дамжуулан хэрэгжүүлдэг билээ. Одоогоор ОУТГ нь НҮБ-ын Нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенцийн (CMS https://dev -d9.cms.int/) бүтэц дэх Төв Азийн хөхтөн амьтдын санаачилга CAMI (https://www.cms.int/cami/en)-ийг боловсруулан хэрэгжүүлэх, Монголын Говийг ЮНЕСКО-ийн (https://whc.unesco.org/) Дэлхийн байгалийн өвийн жагсаалтанд бүртгүүлэх, мөн тахь хамгаалж буй байгаль хамгааллын мэргэжилтнүүдийн олон улсын холбоог байгуулах ажлуудад оролцоод байна. Улаанбаатар дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газарт айлчлах үеэр ОУТГ-ын Ерөнхийлөгч Рейнхард Шнидриг, ОУТГ Нийгэмлэгийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын захирал Жамьяндоржийн Батсүх нар НҮБ-ын ажилтан Чадраабалын Ариунаад эдгээр төслүүдийг танилцуулав.

Говийн Их Дархан Цаазат Газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаа, Олон Улсын Тахь Групп хамтран орчны бүсийн Малчдын зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа!
Зөвлөгөөнөөр:
✅ Бэлчээрийн ашиглалт, менежмент
✅ Малын өвчин, урьдчилан сэргийлэлт
✅ Тахь хамгаалал ба хамтын ажиллагаа
✅ Хөдөөгийн бүсийн хөгжлийн боломжууд
✅ Асуулт, хариулттай чөлөөт хэлэлцүүлгүүд өрнөлөө
Эрдэмтэн, судлаачид, малын эмч, олон улсын байгууллагын төлөөлөл, нутгийн малчид нэг дор цугларч туршлага, мэдлэг хуваалцсан үнэ цэнтэй өдөр байлаа.
Хамтын ажиллагаа, оролцоог дэмжсэн энэхүү үйл ажиллагаа нь Говийн экосистемийг хамгаалах, малчдын оролцоог нэмэгдүүлэх чухал алхам боллоо.

ГИДЦГ-ын Б хэсгийн биологийн олон янз байдлыг судлах зорилгоор тус тусгай хамгаалалттай газрын 20 уст цэгт нарны эрчим хүчээр ажилладаг 40 камер суурилуулаад байна. Эдгээр чухал цэгт зэрлэг амьтдаас гадна мал сүрэг ч ирдэг бөгөөд тэдний зан байдал, харилцан нөлөөллийн талаархи ховор ойлголт олж авдаг.
Усанд ямар төрөл зүйлийн амьтад ирдэг вэ? Зэрлэг амьтад болон мал сүрэг усаа хуваалцдаг уу? Хүний оршихуй амьтдад нөлөөлдөг үү? Камераар мөрдөх манай төсөл эдгээр асуултад хариулт өгөх зорилготой!

Айчлалынхаа хүрээнд тэрээр тахь, хулан, хар сүүлт зээр зэрэг говийн ховор зэрлэг амьтдыг биечлэн харж, тэдний амьдрах орчны нөхцөл байдалтай танилцлаа.